Тэр хүнд өвчтэй ч, энэ нь бүжиглэхэд саад болж чадахгүй

Twitter Print
2015 оны 08-р сар 24-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Одри бол Зумба бүжгийн жинхэнэ од юм.

Хуран цугласан олонд "Даймонд-Блекфан"-ы цус багадалтын хам шинж өвчний талаар мэдээлэл өгөхийн тулд Олон улсын зумба бүжгийн хуралд Одриг урьжээ. Тэрээр тайзан дээр чадварлагаар бүжиглэн, хуралд оролцогчдын сэтгэл зүрхийг шимшрүүлсэн байна.

Учир нь Одри 6 настайдаа энэхүү хүнд өвчнөөр /Даймонд-Блекфаны цус багадалтын синдром/ өвдсөн аж. Уг өвчин нь ясны чөмгөнд муугаар нөлөөлж, амь насанд хүртэл аюул учруулдаг байна.

Гэсэн ч Одри болон түүний гэр бүлийнхэн зүгээр суусангүй, энэ өвчний талаар хүмүүст түгээсэн байна. 

Одри зумба бүжиглэх дуртай төдийгүй үүнийгээ ч хурал дээр харуулаад амжжээ. Хэдийгээр Одри эрч хүчээр дүүрэн, баясгалантай харагдаж байгаа ч өдөр ирэх тусам л өвчин зовлондоо шаналж, баяр баясал, өөдрөг байдал нь аажим аажмаар алга болсоор л байгаа гэж аав ээж нь ярьжээ.

Харин энэхүү аймшигт өвчний талаар олон түмэнд түгээж хүмүүст мэдээлэл өгснөөр уг өвчнийг эмчлэх үр дүнтэй эмийг судлахад төвөггүйхэн мөнгө цугларна гэдэгт түүнийг ээж аав нь найдсаар л байна.

Эх сурвалж: www.mongolcom.mn

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.