Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 24-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд 8 дугаар сарын 7-нд захирамж гарган, Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарын үүргийг зарим сайд нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж, Засгийн газрын хуралдаан товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган ажиллаж байна.

Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдэгдлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх 7 хоногт газар тариалангийн бүс нутагт ажиллана. Мөн 9 дүгээр сарын 10-ны үеэр БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай уулзах уулзалтыг товлосон байна. Засгийн газар цаг үе, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас Ерөнхий сайд сандал ширээний асуудал ярихаасаа илүү эдийн засгийг эрчимжүүлэх болон бусад асуудлаар шуурай ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол, санал их байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд салбарын сайдад үүрэг болгосон. БСШУ-ны сайд Л.Гантөмөр ирэх  пүрэв гаригт болох “Сайдын цаг” уулзалтад оролцож, энэ талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр боллоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.