Мэдэхэд илүүдэхгүй iPhone 6-ын үндсэн функциуд

2016 оны 11-р сар 25-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

1. Утасныхаа цоожийг нээлгүйгээр мессежинд хариу бичих

Таньд мессеж ирэх болгонд утасныхаа цоожийг нээлгүй тэр дор нь хариу бичиж болдог. Үүнийг хийхийн тулд ирсэн мессежний дээгүүр хуруугаа зүүн тийш гүйлгэж, дараа нь “reply” гэсэн текстийг сонгон өөрийн мессежээ бичээд илгээнэ.

2. Өөрийн яваа газар, байрлалаа найзуудтайгаа хуваалцах

iMessage дээр харьцаж байгаа тохиолдолд мессеж бичдэг хэсгийн "Details"-руу орж "Share my location" гэсэн товчлуурыг дарна. Таниас өөрийн байрлалаа нэг цаг, бүхэл өдрийн турш аль эсвэл дурын цагуудад хуваалцана гэсэн сонголтууд байгаа. Үүнийг ашигласнаар аливаа хүнтэй уулзахынхаа өмнө тухайн хүнээс хэр зайтай байгаа болон хичнээн хугацааны дараа товлосон газартаа очихыг нөгөө хүндээ мэдүүлэх ач холбогдолтой юм.

3. Зарим хүмүүсээс захиа авахгүй байх тохируулга

Ямар нэг хүнээс мессеж, түүнтэй холбоотой мэдээ авахгүй байхыг хүсвэл: Message менюгаа нээн тухайн хүн эсвэл группынхаа Details-руу орно. Дараа нь "Do Not Disturb"-ийг идэвхжүүлснээр тал сарны дүрс гарч ирнэ. Энэ тохиргоог хийснээр iMessage зэрэг бусад апп-уудыг хэрэглэсэн ч тэд нар таньд саад болохгүй.

4. "Group Text/Chat"-аас гарах

Зогсоо зайгүй "notifications" илгээж, олон хүн нэг дор харилцаж байгаа групп чатаас гарах тохиргоо: Message менюгаа нээж, дурын групп чатыг сонгоно. Баруун дээд буланд байрлах Details-руу орон дэлгэцний доох нь харагдах "Leave this Conversation"-ийг сонгоно. Груп чатын бүх гишүүд iMessage болон iOS 8 буюу түүнээс дээш үйлдлийн систем ашиглаж байгаа тохиолдолд энэ тохиргоо хүчинтэй гэдгийг анхаарна.

5. Тань руу илгээсэн бүх зураг, "attachment"-уудыг нэг дор харах

Найз нөхөд тань сарын өмнө нэгэн сонирхолтой зураг тань руу илгээсэн гэж бодъё. Тэгвэл бүх мессежээ буцаж гүйлгэлгүйгээр сөхөж үзэхэд дөхөм арга бий. Тэр хүнийхээ мессежийн Details-руу орж доош нь гүйлгэхэд тань руу урд өмнө нь явуулж байсан бүх зураг "Attachments" гэсэн хэсэгт нэг дор харагддаг.

6. "Siri"-гээр бүх зүйлийг уншуулах

Siri бол iPhone хэрэглэгчдийн интерактив туслах нь юм. "Siri" таньд ирсэн мессежээс авахуулан ухаалаг утсан дээрх бүхий л текстийг уншиж өгөх чадвартай (англи хэл дээр). Үүнийг ашиглахын тулд Settings -> General -> Accessibility -> Speech -> Speech Selection гэсэн тохиргоог хийнэ. "Siri" захиан дунд бичигддэг сэтгэл хөдлөл илэрхийлсэн "emoji" дүрс зургуудыг мөн уншдаг гэнэ.

Эх сурвалж: iDrop News

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.