Холын замд болон урт хугацаагаар машин барих гэж байгаа бол заавал уншаарай

Twitter Print
2017 оны 07-р сар 13-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ та шөнө эсвэл холын замд урт хугацаагаар машин барих шаардлагатай болсон бол доорх аргуудыг заавал дагаарай.

- Замд гарахынхаа өмнө хангалттай сайн нойр ав. Өөрийгөө хоногийн аль цагт хамгийн сэргэлэн байдгаа бодолцож замд гарах цагаа төлөвлө.

- Машин барьж явахдаа 15-20 минут тутамд завсарлага авч биеийнхээ чилээг гарга. 2 цаг тутамд машинаасаа гарч алхаж, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий.

- Хол замд туслах жолоочтой хамт явах нь дээр. 4 цагийн зайтай ээлжлэн машинаа барих нь хамгийн тохиромжтой.

-Цусанд дахь чихрийн хэмжээгээ зохистой хэмжээнд барьж байх нь ядрахгүй байхын бас нэг гол үндэс юм. Тиймээс тогтмол цагаар хооллож, чихэр ихтэй биш харин тэжээллэг хүнс хэрэглэ.

- Өөрийгөө сэргээхийн тулд цай юмуу кофе уу.

- Согтууруулах ундаа бүү хэрэглэ.

- Нойрмог болгох, тайвшруулах нөлөөтэй эм бүү хэрэглэ. Ийм эмийн төрөлд стрессний эсрэг, ханиадын эсрэг эмүүд багтдаг. Эмээ уухын өмнө зааврыг нь сайн уншаарай.

- Өөрийгөө сайн хяна. Холын замд машин барьж явахдаа хүн өөрийн эрхгүй нэг л мэдэхэд ядарчихсан явдаг. Тиймээс өөрийгөө байнга хянаж, нойр хүрч байгаа эсэхээ сайн хянах хэрэгтэй. Нүд тань сүүмийгээд, ойлгоц удаашраад, нойр хүрч эхэлмэгц л машинаа зогсоож өөрийгөө сэргээх арга хэмжээ ав.

- Бүр нойр хүрээд болохгүй бол машинаа зогсоогоод 30 минут дуг хийгээд ав. Мэдээж эргэн тойрноо сайн ажиглах нь чухал. Гэхдээ нойрмоглон машин барьж явснаас замын хажуу уруу зогсоод түгжээтэй машиндаа хагас цаг унтсан нь илүү аюулгүй шүү дээ.

www.zowolgoo.blogspot.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.241) 2017-07-13 15:46
      • 0
      • 0

      Нээрээ бодууштай. Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (78.239.203.121) 2016-12-05 04:15
      • 0
      • 1

      Noir hureh sandarsan ued bohi zajlah sain gedgiin bnlee

      Хариулах

    • bujaa

      (27.123.214.108) 2015-12-11 06:48
      • 0
      • 2

      Saihan zovlogoo ogsond bayrlalaa

      Хариулах

    • Saytan jolooch

      (85.97.85.179) 2015-08-24 02:27
      • 0
      • 4

      Bayrlalaa gehdee jaahaan iluu heregtei huchtei medeelel oruulj bai duu nar mine ah nasaaraa teevriin jolooch hiisen hun heterhii elimentarnii um bna naafah chine

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.108) 2015-08-24 08:58
      • 1
      • 6

      Hatuu aaruul esvel eezgii oirhob avch yavbal zugeer Xulxeed butlaad yavj bhad neg esondoo eruu hodolj shuls yalgarch bhad noir hurdeggui

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.28) 2015-08-24 16:04
      • 0
      • 2

      Ih goyo zuwulguu bn bayrlalaa

      Хариулах

    • zochin

      (27.123.214.110) 2016-12-06 07:45
      • 0
      • 0

      bayrlalaa shn zuvluguu bn

      Хариулах