Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг гишүүн гологджээ

Twitter Print
2015 оны 08-р сар 21-нд 18:19 цагт
Мэдээний зураг,

- Г.Батхүүг нэр дэвшүүлж магад-

УИХ-ын дарга З.Энхболд одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өрөөнд нь орж ирэхийг хүлээж сууна. Учир нь тэр сайд томилох, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Ерөнхий сайдыг зургаан сайдын нэрийг өргөн барихыг хүлээж байна. Өргөн баригдмагц сайд томилох, өршөөлийн хуульд тавьсан хориг хэлэлцэнэ" гэжээ.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдынхаа нэрээ өнөөдөртөө багтан өргөн барих нь эргэлзээтэй байна. Энэ нь АН-ын бүлгийн гишүүдээс сайдад нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарыг дэмжээгүйтэй холбоотой. Иймд Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд сайдад нэр дэвшигчдийг дахин тодруулах юм.

Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг гологдсон учраас Г.Батхүүг дэвшүүлэх асуудал хөндөгдсөн гэж эх сурвалж дамжууллаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нар МАН-д эргээд орох сураг “ордон”-оос ирлээ. Хоёр эрхэм МАН-ын удирдлагатай уулзжээ. Үүнийг нь “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нарыг сайдад нэр дэвшүүлээгүйгээр тайлбарлаж болох л юм.

Тэд намаа сольбол суудлын тоонд өөрчлөлт орно. Үүгээрээ мань хоёр “Шударга ёс” эвслийнхнийг “айлгасан” ч байж бас болно. Өрнөлийг ажиглаж л байя.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.