Хүн чанар - Хүний мөн чанар

Twitter Print
2017 оны 08-р сар 22-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

Америкийн иргэний дайны үед хоёр талын цэрэг байлдааны чухал түшиц газрын төлөө тулалдаж, ээлжлэн эзэлсээр байлаа. Байлдааны талбар өмнөд, умардын шархдагсад ба амь үрэгдэгсдээр дүүрч, шархдагсдын “ус, ус” гэж ёолох сонстоно. Энэ үед умардын нэгэн цэрэг даргадаа үхэх гэж буй тэдгээр шархдагсдын сүүлчийн хүсэлтийг биелүүлж ус уулгах зөвшөөрөл хүсчээ. 

Харин дарга нь дайсны суманд өртчихнө гээд халгаасангүй. Гэтэл нөгөө цэрэг шалсаар байсан тул арга буюу зөвшөөрчээ. Өнөөх цэрэг нэг гартаа ус, нөгөө гартаа аяга бариад исгэрэх сумны өөдөөс явлаа. Тэгээд хамгийн ойр хэвтэж байгаагаас нь эхлэн дайсан, манайх гэж ялгалгүй хүн бүрт ус уулгаж байв. 

Хэсэг хугацаа өнгөрөхөд дайсны цэргүүд түүнийг юу хийж буйг нь ойлгож эхлэв. Тэгээд түүн рүү буудахаа болив. Ингээд цэрэг талбай дундуур чөлөөтэй явж, үхэж буй цэргүүдэд ус уулгаж, тайвшралын үгийг эцсийн удаа шивнэж явлаа. 

Ийнхүү түүнийг ийш тийш явж, шархдагсдад ус өгч байх үед дайны талбар нэг цаг хагас түр амсхийсэн гэж Америкийн цэргийн түүхэнд тэмдэглэсэн байдаг ажээ.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.