Буянт-Ухаа хорооллын байранд 50 залуус хамрагдана

Twitter Print
2015 оны 08-р сар 21-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Төрийн орон сууцны корпораци болон Монголын Залуучуудын холбооноос хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Буянт-Ухаа-2 хорооллын байрны 50 квотыг Төрийн орон сууцны корпораци болон Монголын Залуучуудын Холбоонд өгсөн тул төлөөлөгчид нь гарын үсэг зурсан нь энэ юм. Чингис бондын санхүүжилтээр барьж, зах зээлийн үнээс хямд үнээр борлуулах тус хорооллын 50-ыг нь сонгон шалгаруулалтад тэнцсэн залууст хуваарилна.

Хуваарилсан 50 квотод залуусыг хамруулах сонгон шалгаруулалтыг Монголын Залуучуудын Холбоо зохион байгуулах юм. Тодруулбал, Монголын Залуучуудын Холбооноос харъяа бүх салбар, нэгж байгууллага, идэвхтэн гишүүдийнхээ дунд шалгаруулалт явуулна. Тодорхой шалгуурт тэнцсэн залуусынхаа нэрсийг Төрийн орон сууцны корпораци руу илгээснээр квотын хуваарилалт хийх юм.

Нийт 48 барилга барьж байгаагаас эхний ээлжинд 30-ыг нь аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна. Ингэснээр нийт 1500 айлын орон сууц эзэндээ очих юм. Буянт-Ухаа-2 хорооллын орон сууцны нэг метр квадратын үнийг 1.350.000 төгрөгөөр үнэлж байгаа.  

Б.Хулан, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.