Эрчүүдийн нууц: Тэд биднээс юу хүсдэг вэ?

Twitter Print
2016 оны 09-р сар 11-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Хайр дурлалын тал дээр бүсгүйчүүд бид хайрт залуугаасаа хэт их зүйл хүсдэг байх. Гэвч үнэндээ эрчүүд чин сэтгэлийн угтаа биднээс юу хүсэн хүлээдэг юм бол?

1. Биднийг дэмждэг байгаасай гэж  тэд хүсдэг

Ямар ч зүйл хийхэд эрчүүдэд бидний зүгээс сэтгэлийн дэмжлэг хэрэг болдог юм. Ажил хэргээс авахуулаад дуртай хөл бөмбөгийн багийг нь хамт дэмжих юм бол та түүнийг гайхшруулах болно.

2.  Хэрэггүй зүйл дээр битгий уурлаж байгаасай

Эрчүүдийг бодвол бид илүү сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж шийдвэр гаргадаг. Түүнтэй маргалдсны дараа эргэн харахад дэндүү жаахан зүйлээс болж маргалдсан үе зөндөө байдаг биз дээ? Эхний удаад зүгээр өнгөрөх ч та үргэлж жижиг асуудлаас болж түүнд уурлаад байх юм бол түүнийг өөрөөсөө бага багаар түлхэж байна гэж ойлгоорой.


 
3. “Би тарган харагдаж байна уу?” гэж асуудаггүй байвал

Яагаад вэ? Хэрвээ та эр хүнээс “би тарган харагдаж байна уу” гэж асуух юм бол түүнд тэр өөртөө итгэлтэй биш юм гэсэн сэтгэгдэл төрүүлэх болно. Бас тэд юу гэж хариулахаа мэдэхгүй мөч их бий. Тэр танд үнэхээр хайртай бол таныг тарган ч, харвинтай ч таныг хайрлах хайраа хэзээ ч зогсоохгүй.

4. Эхлээд өөрийгөө хүндлэх хэрэгтэй

Эрчүүд өөрийгөө хүндэлж анхаарал тавьдаг бүсгүйг ихээр үнэлдэг. Та өөрийгөө хэр их хүндэлнэ, тэр чигээрээ тэр таныг хүндлэх болно.

5. Хүчтэй байгаасай

Танд ямар нэгэн хэцүү зүйл тохиолвол эрчүүд танд илүү ихээр анхаарлаа хандуулж таныг сэтгэлээр дэмжих болно. Харин танд үүнээс илүү халамж хэрэгтэй байгаа бол хүүхэд асрагч авсан нь дээр шүү. Мөн хосууд хэрүүл хийх болгонд эмэгтэй нь уйлаад эхлэхэд эрчүүд эхний хэдэн удаад зүгээр байх боловч, үнэтэй нулимсаа үргэлж гаргаад байх юм бол тэр таныг юу гэж бодох бол? Тиймээс сэтгэлийн хаттай чанга байх хэрэгтэй шүү.

6. Хардалтаас бид зугтдаг

Та хайртыгаа хэр их харддаг вэ? Үргэлж утсыг нь шалгаж, найзуудаас нь хаана юу хийж явааг нь сурагладаг юм биш биз? Хүнд хар байлгүй л яахав. Гэхдээ та түүнд итгэх итгэлээ тэгэж ихээр алдсан гэж үү? Гэртээ орж ирэнгүүд нь хаагуур хэнтэй юугаа хийж явсан юм гэх мэт шалсан хүйтэн хөндий үгс таны хайрыг нурааж орхино. Хайртдаа та зүгээр л итгээд үз.

7. Миний ээж #1

Уучлаарай бүсгүйчүүдээ. Гэхдээ эр хүний хувьд ээж бол түүний амьдралд үргэлж номер нэг байх хүн. Тэр эмэгтэй таны хайртыг төрүүлж, асарч, өсгөж өгсөн ачтан. Гэвч зарим эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа бол тэр намайг биш ээжийгээ сонгоод явчихлаа гэж боддог. Үнэндээ ээж бол түүний амьдралд #1, харин та #2 гэдгийг санаж явах хэрэгтэй.

8. Хувцас бэлгэнд авахдаа үргэлж дуртай байдаг

Гэвч та хоёрын харилцаа дор хаяж жил хагас болсон үед түүнд хувцас бэлэглэж болно. Үгүй бол та түүнд ээж шиг нь санагдах тул таниас дөлж эхэлнэ.

9. Эр хүний зүрхэнд хүрэх зам бол ходоод

Ямар ч эр хүн хайртай бүсгүй нь дуртай хоолыг нь бэлдэж өгөхөд маш их дуртай байдаг. Тэглээ ч олон эмэгтэйчүүд нөхрүүдээ ходоодоор нь дуудчихсан тохиолдлууд их байгаа шүү.

www.mongoljingoo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.