Куба улсын боксчид дэлхийн аваргаас хамгийн их медаль хүртжээ

Twitter Print
2015 оны 08-р сар 22-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны аравдугаар сарын 5-наас 18-ны хооронд Катар Доха хотод болно. Олимпийн өмнөх жил болж буй тэмцээн манай гарагийн шилдэг тамирчид хуран цуглах билээ. Манай улсын хувьд ч дэлхийн аваргад өндөр амжилт гаргаж, Олимпийн эрх авахын төлөө бэлтгэлээ эрчимтэй базаааж байна.

Олимпийн наадмын хөтөлбөрт ордог боксын спортын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1974 онд Куба улсын Гавана хотод болсон. Тэр цагаас хойү 18 удаа дэлхийн аваргын тэмцээн зохиогдож, Куба улс хамгийн их медаль хүртсэн аж. Монголын ширэн бээлийтнүүдээс 1982 онд Германы Мюнхен хотод болсон тэмцээний 57 кг-д гавьяат тамирчин Р.Отгонбаяр мөнгөн медаль авч байлаа. Энэ бол манай улсын боксын дэлхийн аваргаас хүртсэн анхны медаль.

Түүнээс хойш “Тампере 1993”-аас гавьяат тамирчин Э.Цогтжаргал хүрэл, “Будапешт 1997”-гоос гавьяат тамирчин Т.Үйтүмэн мөнгө, “Чикаго 2007”-гоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган мөнгө, “Милан 2009”-өөс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба алт, гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт мөнгө, гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Баку 2011”-ээс П.Сэрдамба хүрэл, “Алма-Ата 2013”-аас У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авч байлаа.

Эрэгтэйчүүдийн сонирхогчдын боксын дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Куба

67

30

24

121

2

ОХУ

20

19

19

59

3

ЗХУ (хуучнаар)

16

12

17

45

4

АНУ

16

9

16

41

5

Казахстан

10

8

14

32

6

Болгар

8

8

18

34

7

Румын

7

5

17

29

8

Итали

6

2

14

22

9

Украйн

5

12

9

26

10

Узбекистан

5

7

12

24

11

Герман

4

6

24

34

12

Азербайжан

4

3

6

13

13

БНХАУ

3

1

7

11

14

Унгар

3

1

6

10

15

Франц

2

6

13

21

16

Турк

2

3

11

16

17

БНСУ

2

3

7

12

18

Пуэрто Рико

2

2

3

7

19

Зүүн Герман (хуучнаар)

1

8

15

24

20

Югослав

1

6

10

17

21

Монгол

1

4

4

9

22

Польш

1

3

9

13

23

Тайланд

1

3

4

8

24

Англи

1

2

4

7

25

Бразил

1

2

2

5

26

Алжир

1

2

1

4

27

Армени

1

1

3

5

28

Гүрж

1

1

3

5

29

Нигери

1

1

3

5

30

Кени

1

1

0

2

31

Армен (хуучнаар)

1

1

3

5

32

Уганда

1

0

1

2

33

Венесуэль

0

5

6

1

34

Финланд

0

3

2

5

35

Беларусь

0

2

5

7

36

БНАСАУ

0

2

5

7

37

Голланд

0

2

2

4

38

Филиппин

0

2

2

4

39

Ирланд

0

1

8

9

40

Канад

0

1

4

5

41

Литви

0

1

3

4

42

Их Британи

0

1

3

4

43

Япон

0

1

2

3

44

Аргентин

0

1

2

3

45

Хорват

0

1

1

2

46

Уэльс

0

1

2

3

47

Баруун Герман (хуучнаар)

0

0

6

6

48

Египет

0

0

4

4

49

Швед

0

0

4

4

50

Австрали

0

0

3

3

51

Чех

0

0

3

3

52

Тажикстан

0

0

3

3

53

Энэтхэг

0

0

2

2

54

Марокко

0

0

2

2

55

Норвеги

0

0

2

2

56

Словак

0

0

2

2

57

Серб Монтенегро

0

0

2

2

58

Чехословак (хуучнаар)

0

0

1

1

59

Коста Рика

0

0

1

1

60

Дани

0

0

1

1

61

Гана

0

0

1

1

62

Мексик

0

0

1

1

63

Шинэ Зеланд

0

0

1

1

64

Пакистан

0

0

1

1

65

Панам

0

0

1

1

66

Испани

0

0

1

1

 

Нийт медаль

194

194

388

776

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.