Бразилд эдийн засгийн хүндрэл үүсч магадгүй

Twitter Print
2015 оны 08-р сар 21-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Бразил улс 2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан. Мөн 2016 онд Өмнөд Америк тивийн орнуудаас анх удаа зуны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Энэхүү хоёр тэмцээнийг эх нутагтаа хүлээж авахад их хэмжээний хөрөнгө шаардагдах билээ.

Хэдийгээр Олон улсын холбоо нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг зуун хувь хөрөнгийг нь шийдэг өгдөггүй. Иймд Бразилийн эдийн засагт хүндээр тусч байгаа аж.

2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулахад Бразилийн иргэд, цэнгэлдэх хүрээлэн барихад ажиллаж байсан барилгачид жагсаал цуглаан хийж, засгийн газарт цалхи хөлсийг нэмэх шаардлага тавьж байв. Ирэх онд Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн наадмын бүтээн байгуулалтыг хийхэд ч иргэд эсэргүүцлээ үзүүлсээр байна.

Бразилийн засгийн газар зуны Олимпод хэдий хэмжээний хөрөнгө гаргаж байгааг мэдэгдээгүй байна. Харин зарлагаа тоглолтын билет, телевизүүдийн гэрээнээс багагүй хувийг нь нөхөхөөр төлөвлөж байгаа аж. Гэхдээ Олимпийг хүлээж авахад эдийн засгийн хүндрэл учирч магадгүй гэнэ. Урьдчилсан байдлаар Риод 207 орны 12.000 гаруй тамирчин цугларна гэж тооцоолж байгаа юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.