Италийн цомын тэмцээний гуравдугаар тойргийн тоглолт боллоо

2015 оны 08-р сар 21-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Италийн цомын тэмцээний тоглолтууд үргэлжилж байна. Гуравдугаар тойргийн тоглолт урд шөнө өндөрлөсөн. Энэ удаа “Коротне”-“Тернана” 1:0, “Павиа”-“Бологна” 1:0, “Висенца”-“Эмполи” 1:0, “Сассуола”-“Модена” 2:0, “Трапани”-“Кальяри” 1:1 (торгуулийн цохилт 4-2), “Верона”-“Фоггиа” 3:1, “Алессандриа”-“Стабиа” 1:0, “Атланта”-“Ситтаделль” 3:0, “Спеза”-“Фросинне” 0:0 (6-5), “Палермо”-“Авеллиньо” 2:1, “Удинезе”-“Новара” 3:1, “Карпи”-“Ливорно” 2:0, “Турин”-“Пескара” 4:1, “Салернитана”-“Чьево” 1:0, “Милан”-“Перугиа” 2:0, “Сесена”-“Катаниа” 4:1-ээр тус тус хожсон.

Мөн одоогийн байдлаар “Лацио”, “Ювентус”, “Интер Милан”, “Наполи”, “Рома”, “Женоа”, “Сампдория”, “Фиорентина” багууд шалгараад байгаа. Италийн цомын тэмцээний түүхэнд “Ювентус” 10, “Рома” 9, “Интер Милан” 7, “Фиорентина”, “Лацио” 6, “Турин”, “Милан”, “Наполи” 5, “Сампория” 4, “Парма” 3, “Бологна” 2, “Венеция”, “Женоа”, “Вадо” багууд тус бүр 1 удаа түрүүлж байжээ.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.