О.Түшиг: Цахим картаа цэнэглэхэд шимтгэл авахаа больсон

Twitter Print
2015 оны 08-р сар 21-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургууль руугаа автобусаар зорчдог сурагч, оюутнууд цөөнгүй. Тэд автобусны цахим картыг хэрхэн ашиглах талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодрууллаа.

-Ирэх есдүгээр сарын 1-нээс цахим картгүй иргэд 1000 төгрөгөөр зорчино гэсэн. Яагаад ингэж “шийтгэж” байгаа юм бэ?

-Цахим картгүй иргэдийн автобусны мөнгийг нэмэхээр ярилцаж байгаа болохоос биш яг 1000 төгрөг болгоно гэж шийдээгүй байна. Энэ нь иргэдийг карт хэрэглэдэг болгох бодлого гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямартай ч энэ асуудлыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө шийднэ.

-Сурагчдад зориулсан хөнгөлөлтийн карт байгаа гэсэн үү?

-Сурагчид 3600 төгрөгөөр картаа аваад, 200 төгрөгөөр зорчино. Картыг сургуулиас тараах эсэхийг “Улаанбаатар смарт карт”-ынхантай ярьж байж тохирно. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад нийтийн тээврээр хүүхэд зорчуулдаггүй. Учир нь тэнд хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Тиймээс сурагчид оршин суудаг дүүрэг, хорооныхоо сургуульд суралцах хэрэгтэй. Олон автобус дамжиж сургуульдаа явдаг хүүхдийг тусгай автобусаар зорчуулах ёстой. Нийслэлийн Тээврийн газраас хүүхэд тээвэрлэх стандарт гаргасан. Одоохондоо хэрэгжүүлж буй сургууль ховор байна.

-Оюутнууд ч хуучин смарт картаа ашиглах уу?

-Оюутнуудын картын асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Ямартай ч өмнөх шигээ хязгааргүй эрх эдлэхгүй. Хичээл эхлэх дөхөж байгаа болохоор үүнийг яаралтай шийднэ. Нийтийн тээвэр хямд байх ёстой гэсэн бодол нийгэмд байна. Нийтийн гэдэг үгэнд анхаарлаа хандуулахыг хүсье. Энэ бол хэн нэг хүний хувийнх биш нийтийн тээврийн салбар шүү дээ. Бид бүх талын эрх ашгийг тусгасан л бодлого баримталж байгаа. Улсаас оюутнуудад олгосон нөхөн олговрын мөнгөний хүрээнд л үүнийг шийднэ.

-Картаа цэнэглэх бүрт шимтгэл авч байгаа учраас зорчигчид түүнийг авахгүй юм биш үү?

-Энэ шимтгэлийг авахаа больсон. Хэрвээ шимтгэл авч байгаа газар байвал иргэд бидэнд мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн карт цэнэглэх дээд хязгаар хэтэрсэн гэсэн асуудал гарч байгаа тухай яриа бий. Ийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Иргэд картаа хэдэн ч төгрөгөөр цэнэглэх боломжтой.

-Шинэ маршрут хэрэгжсэнээс хойш хол явж буй иргэд олон автобус дамжиж байгаа. Гэтэл дамжин суусны хөнгөлөлт хэрэгжихгүй байна. Уг хөнгөлөлтөө үзүүлж байж шинэ маршрут хэрэгжүүлэх ёстой гэж зарим хүн үзэж байна?

-Нийтийн тээврийн салбарын шинэчлэл дөнгөж эхэлж байна. Иргэдийн санал гомдлыг хүлээн авч, засаж залруулахаар хичээж байгаа. Уг нь иргэд цахим картаа авчихвал ямар ч асуудал үүсэхгүй. Хотын аль хэсэгт зорчигч олонтой байгаа талаарх нарийн тооцоог цахим картын тусламжтайгаар гаргах юм. Ингэж байж л иргэдийн хүсэж буй бодитой маршрут хэрэгжинэ. Иргэдийн 85 хувь нь цахим картаа авчихвал хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

-Ахмадуудад карт үнэгүй олгосон. Зарим хүн үүнийг дамлан зарж байна гэсэн мэдээлэл байна?

-Тэтгэврийн насныхан оршин сууж буй хорооноосоо карт үнэгүй авч байгаа. Үнэгүй картаа дамлаж зарах, хүүхдүүддээ өгөх зэрэг асуудал гарч байна. Үүнийг хянахын тулд кондуктор, камер, хяналтын систем ажиллуулж байгаа. Цаашид улам нарийн шалгууртай болно. Түүнчлэн кондукторуудыг автобусны буудал дээр хянагчаар ажиллуулахаар болсон. Тэд эдгээр асуудлыг нарийн хянах юм.

Эх сурвалж: www.mongolnews.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (122.201.24.211) 2015-08-24 20:59
      • 0
      • 0

      zow shdee duuraij bgan bol hiisen shig hiildee iregdiinhee halaasiig ali boloh tonshihgeel zutegchihiin har malnuud chin

      Хариулах

    • зочин

      (202.131.238.115) 2015-08-21 18:05
      • 0
      • 1

      ХМК Ханын эцэс ордог тролбуйсууд депогоос эргээд яваад байна. Асуухаар хотоос тийм шийдвэр гарсан гэх юм. Гэтэл шинэ баталсан маршрут нь ханын материалын эцэс хүртэл явахаар байна.Хотын төвөөс / ХААЯамнаас 10-р хороолол хүртэл/ ханын эцэс рүү явдаг хүмүүс унаагүй болоод байна. Бүх унаа офицероос 5 шар хүртэл явж байна. Тэгж татах гээд байгаа юм бол тролбуйсыг зүүн 4 замаас эргүүлээд Хана хүртэл явдаг болгож болно шдээ. Иргэдээ бодсон шийдвэр гаргаачээ.

      Хариулах

    • zochin

      (150.129.141.215) 2015-08-21 12:28
      • 1
      • 0

      Koread kartaa tsengelhed bonus ordog manaid esergeeree shimtgel awah uym uym duiraaj baigaa bol sainiig n duiraldaa belen mongoor zorchihodch gesen yamarch asuudal baihgvi ene UB kart gej gazar kartaa shahah geed zvtgvvlj ogch bnaa

      Хариулах