Хятадын эсрэг дайн зарлаад хагас жил өнгөрлөө

Twitter Print
2015 оны 08-р сар 21-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Террорист Аль Каида бүлэглэл Шинжаан Уйгарын өөртөө засах бүс нутагт амьдардаг мусульман шашинт иргэдийг өмөөрч Хятад улстай дайн зарлаж байгаагаа мэдэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Мөн Ирак, Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Исламын улсын зэвсэгт дайчидтай нэгдсэн аж.

Үүний дараа Аль Каида бүлэглэлийн салбар байгууллага болох Аль-шабаб бүлэглэл “Resurgence” нэртэй англи хэл дээр хэвлэгддэг сэтгүүлийн шинэ дугаарыг гаргасан юм. Тус сэтгүүлд Энэтхэг, Бангладеш, Афганистан, Пакистаны талаарх нийтлэл орсон төдийгүй Ази-Номхон далайн улс орнуудад анхаарал хандуулж эхэлсэн тухай онцолсон байна.

Тэдний хөндсөн хамгийн эхний сэдэв бол “Зүүн Туркестаны тухай 10 баримт” нэртэй нийтлэл байлаа. Энэ нь Хятад улс дахь Шинжаан Уйгарын өөртөө засах бүс нутгийн мусульман шашинт иргэдийн тухай юм. Нийтлэлд Шинжаан урт хугацааны турш бие даасаар оршиж ирсэн боловч Хятадын Хан үндэстний хэрцгий колоничлолын уршгаар  мусульман шашинт иргэдийн түүхэн соёл, шашин шүтлэг алдагдаж байна гэж бичсэн. Мөн Исламын сүүлийн 1000 жилийн түүхэнд Шинжаан 763 жил хараат бусаар оршиж, 237 жил Хятадын колоничлолд оршин тогтнож байгааг онцолсон юм.

Бас нэгэн асуудал нь Хятадын Коммунист нам 1949 оноос хойш нийт 4.5 сая мусульман шашинт иргэдийн хороосон төдийгүй Шинжааны газар нутагт 35 удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн хэмээн буруутгаж байна.

Ийнхүү Террорист Аль Каида бүлэглэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан Ази-Номхон далайн бүс нутагт орших шашин шүтлэгтэй нэгтэй иргэдийг хамгаалж, Хятадын эсрэг тэмцэхээ мэдэгдээд хагас жилийн хугацаа өнгөрөөд байгаа аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.