Л.Баянбат: Энэ удаад 22 байршилд 34857 иргэн газартай болно

2015 оны 08-р сар 21-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх IV ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулахад бэлэн болжээ. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Л.Баянбатаас дараах зүйлийг тодруулжээ.

-Цахим газар өмчлөлийн IV ээлжийн бэлтгэл ажлыг хангаж дуусчээ. Бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

-Энэ сарын 25­наас эхэлнэ. Нийт 22 байршилд газар өмчлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, 8728 га талбайд 34 мянга гаруй иргэн сонгогдож, газар өмчлөх эрхтэй болно. Өмнө нь гурван ээлжид 33588 мянган иргэн сонгогдож байсан. Харин одоо 22 шинэ байршилд 70 гаруй мянган иргэнээс 34857 нь газар өмчлөх эрх авна.

-Хаана газар олгох вэ?

 -Баянзүрх, Хан­Уул, Сон­ гино хайрхан гэсэн гурван дүүрэгт газар өмчлүүлэхээр төлөвлөсөн.

-Цахимаар газар өмчлөх иргэдэд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?

 -Газар өмчлөх хүсэлтэй иргэн цахим хаяг руу орж бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхийн тулд иргэний үнэмлэхтэй байхад л болно. Цахим хэлбэрт бүртгэснээр гадаадад оршин сууж буй аль ч Монгол иргэн бүртгүүлж болно. Учир нь нийслэлийн иргэн мөн бол газар өмчилж авах эрхтэй. Энэ мэт олон боломж бий.

-Ингэхэд бүртгэлийг хэд хоног явуулахаар төлөвлөв?

-Ердөө л 14 хоног. Хугацаа дууссанаас хойш цахим бүртгэлээ хааж иргэд автоматаар сонгогдоно. Тиймээс ямар нэгэн гаднын нөлөө орохгүй. Харин сонгогдсон иргэд харьяа, дүүрэг дээрээ заасан хугацаанд очиж газар өмчлүүлэх эрхээ баталгаажуулах ёстой.

-Өмнө нь газар өмчилж байсан иргэд IV ээлжийн бүртгэлд хамрагдах боложмтой юу?

 -Өмнө нь газар өмчилж байсан, газрын гэрчилгээтэй иргэд хамрагдах боломжгүй.

-Яагаад тэр вэ? ­

 -Учир нь Монгол Улсын иргэн үнэ төлбөргүйгээр нэг удаа 0.07 га газар авах эрхтэй гээд хуульдаа заасан байдаг. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар 2013 оны тавдугаар сарын 31­ нээс хойш нийслэл хотод шилжиж ирсэн иргэн цахим бүртгэлд хамрагдах ёсгүй.

Б.Бат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Cassara

      (188.143.234.155) 2016-11-18 12:35
      • 0
      • 0

      Very true! Makes a change to see sonmeoe spell it out like that. :)

      Хариулах