Хөгжилтэй, дэггүй, аз жаргалтай шинэ жилийн дуунууд

2016 оны 12-р сар 30-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн баяраа хоног тоолон хүлээж буй уншигчиддаа ирж буй шинэ оны мэндийг хүргэе! Шинэ жил хүн болгоны хамгийн дуртай баяр нь байдаг. Тэр ч утгаараа он солигдох мөч дөхөөд ирэхээр сэтгэл догдлоод нэг л гоё мэдрэмж төрдөг.

Ганган гацуур, өнгийн салют, алим жимс, баярын оргилуун дарс гээд бүх зүйл нэг л сайхан. Тэр дундаа энэхүү онцгой баярын тухай дуулсан уран бүтээлүүд чихнээ сонстох төдий сэтгэл гэгэлзээд цаанаа догдлоостой. 

Хөгжилтэй, дэггүй, аз жаргалтай шинэ жилийн дуунуудаас та бүхэндээ хүргэж байна.

Б.Оргил, Хишигдалай, AM-C, Чемка Honeymoon, Naki, Esi - New Year Party

Ч.Цэлмүүн, Заяа-Шинэ жил ирлээ

Дуучин Ч.Цэлмүүний “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяатай хамтран дуулсан энэ дуу нь дуучин С.Сэрчмаагийн “Шинэ жил ирлээ” дууны шинэ хувилбар юм. 

МУАЖ Б.Зангад, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа-Шинэ жилийн вальс

MУАЖ Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн хөгжим, МУСГЗ Ж.Бадраагийн үг "Шинэ жилийн вальс" уран бүтээлийг симфони оркестор хөгжимтэй МУАЖ Б.Зангад, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар үнэхээр гайхалтай дуулжээ.

Баярцэцэг-Зул сарын бэлэг

Рок попынхны дунд чансаатай хоолойгоороо үнэлэгддэг МУСТА, дуучин Б.Баярцэцэгийн "Зул сар" дууны клипийг үзэх дуртай хүмүүс хэр олон байдаг бол. Маш сонирхолтой шийдэлтэй уран бүтээлийг уншигчиддаа зориулж байна. 

Ice Top, Цэлмүүн - Шинэ жил 

Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг Ice Top хамтлаг, залуу дуучин Цэлмүүн нарын хамтран дуулсан “Шинэ жил” дууны клипийг “Хac Media” entertainment-ийнхан бүтээсэн байна. 

Дөлгөөн - Шинэ жил 

Залуу дуучин, реппер Дөлгөөний хөнгөн хэмнэлтэй шинэ жилийн дуунд эгэл жирийн амьдралын тухай өгүүлжээ. “Шинэ жил” дууны клипийг “TJ entertainment”-ийн хамт олон бүтээсэн байна.

Гурван охин - Jingle bells rock

Зул сарын хит дуунуудын нэг болох “Jingle bell rock” дуу анх 1958 онд Бобби Хэлмсийн дуулснаар олны хүртээл болж байжээ. Энэ дууг дэлхийн олон орны хамтлаг, дуучид коверлон дуулж байсан. Харин энэ удаад улаан даашинзтай халуухан бүсгүйчүүдийн дуулсан хувилбараар та бүхэндээ хүргэж байна. 

Пароди хамтлаг-Шинэ жилийн мэнд хүргэе

Хошин урлагийн ПАРОДИ хамтлагийн Шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. 

О.Анхаа, Б.Халиун - Шинэ жилийн Карнавал

MOTIVE - Цасан хаялага

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.