АН-ын бүлгийн хурал эхэллээ

Twitter Print
2015 оны 08-р сар 20-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын сайдуудын нэрсийг тодруулах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тус нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч засаг байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан МАН-ын зургаан сайдын оронд хэдэн суудал авч, хэдийг нь “Шударга ёс” эвсэлд өгөхөө эцсийн байдлаар хэлэлцэж, саналаа нэгтгэх аж.

Өөрөөр хэлбэл, УИХ ээлжит бус чуулганы товыг зарлаж, уг асуудлыг хэлэлцэх учир энэ долоо хоногтоо багтааж, сайдад нэр дэвших нэрсүүдийг гаргах шаардлагатай юм.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.