Дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж байна

Twitter Print
2015 оны 08-р сар 19-нд 17:59 цагт
Мэдээний зураг,

Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг  “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдан 123 хүн гэмтсэн.

Бунхны ойр орчимд байрлуулсан хяналтын камеруудад дэлбэрэлтийг үйлдсэн байж болох гэмт этгээд бичигдэж үлдсэн байж болзошгүй тухай тус улсын Эзэн хааны цагдаагийн газрын дарга Сомиот Пүүмпамунгийн мэдээлэл хийжээ. 

Шар өнгийн футболка, хар өнгийн өмдтэй, 180 см орчим өндөр, цагаан арьстан эр дэлбэрэлт болохоос 10 минутын өмнө бунхан руу хар өнгийн үүргэвчтэй орсон байна. харин тэр залуу дэлбэрэлтийн өмнөхөн цүнхгүй гарч яваа нь хяналтын камерт бичигджээ. Иймд цагдаагийн дарга шар футболктой тэр эрийг гол сэжигтэн гэж үзэн улс даяар эрэн сурвалжлах үүрэг өгсөн аж.

Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, гэмт этгээдийг баривчлахыг уриалжээ. Тэр, “Манай ахан дүүсийг хөнөөж, аялал жуучлалын салбарт томоохон хохирол учруулсан бүхнээс хариугаа авах болно. Тайландчууд өөрсдийн хүчээр гэмт этгээд болон түүний хамсаатанг баривчлах болно” гэж мэдэгдсэн байна. Одоо Бангкокт хөл хориотой байгаа. 

Дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болох 10 гаруй хүнийг баривчилсан ч, гэм буруутай нь тогтоогдоогүй тул хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.