Брэд Питт гамшигт өртсөн оршин суугчдыг орон гэртэй болгов

Twitter Print
2015 оны 08-р сар 19-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 онд Америкийн Шинэ Орлеан мужид болсон “Катерина” хар шуурга хот тосгодыг газрын хөрснөөс арчиж, олон мянган хүний амийг авч одон Америкийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн байдаг. Энэхүү хар шуурганы улмаас олон мянган гэр бүл орох оронгүй болж, одоог хүртэл түр байранд толгой хоргодож байсан юм. 

Катерина хар шуурганд нэрвэгдэж, орон гэргүй болж, зовж зүдэрсэн хүмүүст туслах зорилгоор жүжигчин Брэд Питт "Make it right" буюу "Зөв амьдаръя" санг байгуулсан байна. Хар шуурганы уршгаар ялангуяа Лоуэр Нинт Ярд бүс нутгийн байшин барилга бүхэлдээ усанд автан балгас болон хоцорчээ.  

Харин Питт уг санд цугларсан мөнгөөр энэ бүс нутагт 109 байшинг бариулжээ. Жүжигчин маань байшинг барих явцыг өөрийн биеэр хянаж оролцсон төдийгүй алдартай уран барилгачдыг энэ ажилд уриалан урьж оролцуулсан байна.

Түүний бариулсан байшин маш гайхалтай, гамшигт тэсвэртэй, эко, бас загварлаг аж. Тэрээр хямд, өртөг багатай байшин барихыг эхнээсээ л хүсээгүй. Яагаад гэвэл хар шуурганд үнэтэй бүхнээ алдсан хүмүүст тэр сэтгэлийн бэлэг барихдаа хямд төсөр зүйлээр хуурахыг зориогүй аж. "Тэд насан туршийнхаа эд хөрөнгийг алдсан, иймд тэдэнд насан туршийн чанартай хөрөнгө хэрэгтэй" гэж тэр үзжээ.  Оршин суугчид ч шинэ байшиндаа туйлын сэтгэл хангалуун байгаа юм.

Брэд Питт шинэ гэртээ суурьшиж байгаа гэр бүлүүдтэй танилцаж байна.

Шинэ байшингийнхаа өмнө зогсож буй эмэгтэй. Энэ эмэгтэй хуучин байшингийнхаа довжоог дурсгал болгон үлдээжээ. Дахин үер бууснаар хуучин байшингийн суур нь газар дээр ил гарсан байна. Түүний байшингийн суурь илүү өндөр болж өгсөнөөр дахин байгалийн гамшигт өртөхөөс сэргийлж буй юм. 

Хар шуурганы үеэр энэ бүс нутаг бүхэлдээ усанд автаж, ийм байдалтай болсон байна.

Брэд Питт гамшигт өртсөн хорооллуудтай танилцаж байгаа нь.

Барилгын ажилд хяналт тавихаар Анжелина Жоли, Брэд Питт нар 2005 онд Шинэ Орлеанд байр худалдаж авчээ. 

Брэд нутгийн оршин суугчид, уран барилгачидтай хот болон бүс нутгийн ирээдүйн талаар ярилцаж байгаа нь.

Брэд Питт энэхүү ажилдаа сайн дурынхныг ихээр оролцуулж чадсан бөгөөд тэдэнд заавар зөвлөгөө өгч зохион байгуулсан байна.

Тэрээр мөнгө босгохын тулд хэд хэдэн хандивын арга хэмжээ зохион байгуулсан байна.

Барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл бүх цаг мөчид өөрийн биеэр хяналт тавин ажиллалаа.

Ногоон байгууламжтай, шинэ экотехнологийг ашиглан байшингаа бариулсан байна. Дээвэрт нь нарны зайн хураагуурыг суулгажээ.

Энэ хороолол огтхон ч танигдахааргүй болжээ: Орчин үеийн загварлаг байшин. Мэргэжлийн дизайнерууд байшингийн ойр орчмын газрын тохижилтыг шийдсэн байна.

Одоо нурж сүйдсэн газарт сүндэрлэн боссон үзэсгэлэнтэй хотыг үзэж сонирхохоор жуулчид ирдэг болжээ.

Байшин бүр өөрийн гэсэн хэлбэр загвартай, баяр баясгалантай тод өнгөтэй.

Байшин бүр модон саравчтай.

Өрөө нь цэлгэр, цонх нь саруулхан

Гал тогооны өрөө бүрт сайн чанарын зуух болон хөргөгчийг байрлуулж өгчээ.

Шинэ Орлеан дахь өөрийн гэрийн тагтан дээр сэтгэл хангалуун зогсож байгаа Брэд Питт.

Анжелина Жоли нөхрийнхөө буяны үйлд хөлс хүч, цаг заваа зориулан гар бие оролцсон бөгөөд нөхрөөрөө тун их бахархаж байгаа билээ.

Жоли, Питт нар талархлаа илэрхийлж байгаа оршин суугчдын хамт

Оршин суугчдад байшингийнхаа өнгийг өөрсдөө сонгохыг зөвшөөрсөн учраас тэд баяр баяслыг авчрах, шинэ амьдралын бэлэгдэл болгож өнгө шар, ногоон, цэнхэр, улаан гэх зэрэг тод өнгүүдийг сонгожээ.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.