2013 оны 12-р сар 26-нд 15:47 цагт

Abba - Happy New Year

Арванхоёрдугаар сар айлчлан ирэхэд хэн бүхэн шинэ жилийн тухай бодож, өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж эхэлдэг. Шинэ жил ойртох тусам хаа сайгүй шинэ жилийн сэдэвтэй дуунууд эгшиглэж байдгийн дотор Шведийн алдарт дөрвөл "АВВА" хамтлагийн "Happy New Year" дуу хамгийн сор нь байдаг гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Энэ дууг аялахгүй, мэдэхгүй, нэг удаа ч болов сонсч байгаагүй хүн гэж үгүй байх. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөч дөхсөн энэ үед алдарт АББА хамтлагийн 1980 оны “Super Trouper” цомогт орсон энэхүү дууг сонголоо. 

Монголчууд “АВВА”-гийн дөрвөлийг 1980-аад оноос таньдаг болсон. Тэр үеийн социалист системд багтаж байсан, бусад соц улсуудаас арай чөлөөт нийгэмтэй гэгдэж байсан Унгар, БНАГУ, Чехословак, Польш, Югослав зэрэг оронд суралцаж байсан монгол оюутнууд болон тэнд ирж очиж байсан манай дипломат төлөөлөгчийн газрын ажилчид, сайд дарга нар, тэдний хүүхдүүд анх “АВВА”-гийн дууг сонсч пянз, бичлэг бүхий хальсыг нь эх орондоо авчирч байв. Ингэснээр монголчууд дэлхий нийтийн сонирхлоос хоцроогүй.  Монголчууд “АВВА”-гаас эхлээд “Queen”, “Pink Floid”, “Beegees”, “Smokie” зэрэг барууны рок, попын хамтлагууд, Демис Русcоc зэрэг алдарт дуучидтай “танилцаж”  мэддэг болсон юм.

Ингээд ABBA хамтлагийн "Happy New Year" дууг хүргэе. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.