“Реал Мадрид” Туркийн аваргуудыг хожлоо

2015 оны 08-р сар 19-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд хөлбөмбөгийн клубуудын нөхөрсөг тоглолт болж байна. Урд шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” өөрийн “Сантъяаго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд Туркийн “Галатасарай” багтай тоглосон юм. Энэ хоёр баг Европын тэмцээний хүрээнд олон удаа таарч байлаа. Хамгийн сүүлд “Аваргуудын лиг”-ийн 2013-2014 оны улирлын хэсгийн шатанд хоёр тоглолт хийхэд Эзэн хааны баг өрсөлдөгчөө 6:1, 4:1-ээр илт давуу хожсон аж.

Мөн урд шөнө “Реал Мадрид”-аас Марсело, Начо нар гоол оруулж, 2:1-ээр хожлоо. Харин Туркийн багаас Голланд довтлогч У.Шнайдер нэр төрийн гоолыг хийсэн байна.

Энэ сарын 16, 17, 18-нд болсон бусад нөхөрсөг тоглолтын мэдээллийг хүргэхэд Германы “Хамбург”-Италийн “Кальяри”-г 4:1, Испанийн “Лас Палмас”-Мароккогийн “Тетоуан”-г 4:0, Гермаын “Бавари Мюнхен” нутгийн доод лигийн “Динамо Дрезден”-г 3:1-ээр хожиж, Италийн “Интер Милан”-Грекийн “АЕК Афин”-тай 0:0-ээр тэнцсэн юм.

Эх сурвалж: http://www.footytube.com/video/Real-Madrid-vs-Galatasaray-SK-365828? ref=lchan_results

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.