Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй...

Twitter Print
2020 оны 02-р сар 14-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан.

Түүнийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн үзэж, прокурорын байгууллагаас дөрвөн хэрэгт буруутгаад буй. Хамгийн сүүлд түүнийг гадны улсаас иргэншил хүссэн тухай мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл өчигдөр ЕТГ-ын даргын албан тушаалаа өгч, Их хуралд дэвших бэлтгэлээ хангахаа мэдэгдсэн З.Энхболд “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан байна билээ. Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд нь ч мэдэгдсэн. Тэр энд ирээд хуулийн байгууллагад шалгуулаад учраа олчих хэрэгтэй байгаа юм. Ч.Сайханчилэг ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. Тэр 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч Монгол Улсад давуу эрх эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн уг мэдээллийг батласан юм. 

Харин өнөөдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн сошиал хуудастаа "Өчигдөр нэг масктай нөхөр бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг даа. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй. Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ" хэмээн бичсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (103.26.194.203) 2020-10-16 21:17
      • 0
      • 0

      Хэрэг тариагүй л юм бол юундаа зугатаагаад байгаан хүмүүст улам хардах сэтгэл төрүүлээд

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.57) 2020-02-14 10:36
      • 0
      • 0

      Tgd hurdan ireed uchraa olooch

      Хариулах

    • Vvkgb

      (66.181.160.37) 2020-02-13 17:00
      • 0
      • 0

      Сайханбэлэг болон түүний хамсаатануудтай хамт мөрөөр нь мөшгөж мөчийг нь тоолоод бүх хөрөнгийг нь хураагаад шоронгийн мухарт шид Гадагшаа гарахад нь зөвшөөрөл өгсөн нөхөдыг шалгах хэрэгтэй

      Хариулах

    • zochin

      (66.181.186.32) 2020-01-13 16:54
      • 0
      • 0

      shuugch mungu awaad horigiig tsutsalsan bh sain shalga

      Хариулах

    • зочин

      (122.201.31.5) 2020-01-11 18:18
      • 0
      • 0

      хилийн хоригийг цуцалсан шүүгчийг шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй.зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай эмнэлгийн магадлагаа мөн эсэхийг шалгах л хэрэгтэй.

      Хариулах

    • Иргэн

      (202.179.25.228) 2019-12-03 11:12
      • 0
      • 0

      ЭРГҮҮ юмнууд. Эрүүл хүн БААШЛАХААР нь гаргаж явуулчихаад ОДОО ЭРЭХ чгэж дээ

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.111) 2013-12-26 15:53
      • 0
      • 0

      Онигоотой юмаа. Үйлдэл хийхээсээ өмнө боддог болов уу, энэ хүн. Бас нэг ахыгаа өмөөрөөд ХААИС-ийн захирал болгосонгүй гээд Ерөнхий сайдтай муудаад яваад байсан. Гэр бүлийнхнийгээ бүгдийг нь "мөнхийн" онигоонд оруулаад дуусах юм байна даа. Хэ хэ.

      Хариулах