Skype-ийн хэрэглэгчид шууд орчуулга хийх чадвартай, туршилтын хувилбарыг татаж авах боломжтой

Twitter Print
2015 оны 08-р сар 19-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Зөгнөлийг бодит боломж болгож буй олон хэлний орчуулга хийх чадвартай туршилтын Skype программыг хэрэглэгчид татаж авахад бэлэн болжээ. Microsoft-ийн Skype Translator Preview нь одоогоор олон хэлээр орчуулж чадахгүй ч нилээд ирээдүйг харсан ажил болж чаджээ.

Компани хэлэхдээ программын бета хувилбарыг бүх Windows 8.1 болон 10 ахисан түвшний хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд заавал бүртгэлтэй хэрэглэгч байх эсвэл нэрээ жагсаалтанд бичүүлэх зэрэг шаардлагагүйгээр шууд хэрэглэж үзэх боломжтой юм байна.

Хэрэв та Итали, Мандарин, Испани хэлээр ярьдаг хэн нэгэнтэй орчуулгатай харилцан яриа үүсгэхийг хүсвэл Windows Store-оос программаа үнэгүй татаж аваарай. Программ нь мөн бичгийн 50 гаруй хэлийг ч орчуулна. Орчуулгын программ нь стандарт Skype программ шиг харагдах хэдий ч гол өөрчлөлт нь ярьж буй хүний нэрэн дор гарах товч юм.

Орчуулгын программ нь өөрөө хэлээ автоматаар таньж ажиллахгүй, харин та яриа эсвэл харилцан чат эхлэхээс өмнө өөрөө хэлээ сонгож өгөх юм байна. Орчуулгын үеэр Майкрософт таныг зүүдэг чихэвч болон микрофон ашиглахыг санаж болгож байна. Мөн Wi-fi хэрэглэхийн оронд LAN интернэт ашиглахыг зөвлөж байна. Орчуулагдаж байгаа дуудлага нь ихэвчлэн энгийн дуудлагаас илүү их цаг авдаг байна.  

Орчуулгын программ нь хичнээн туршилтын, мөн хэдхэн хэлний сонголттой хувилбар дээрээ явж байгаа ч гэсэн олон нийтэд нээлттэй тавигдсанаар онлайн харилцааг нэг түвшин ахиулж чаджээ.

Онлайн ертөнцөд аман ярианы шууд орчуулга хийх боломжийн талаар олон технологи шүүмжлэгчид, ирээдүйг зөгнөгчид, хэвлэл сониныхны хүсэл мөрөөдөл байсаар ирсэн билээ. Харин одоо биелэлээ олоход ойрхон байна. Энэ бүхэн Google-ээс биш харин Майкрофотоос эхлэн гарч байгаа нь бүүр ч сонин.

www.news.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.