Монгол-Япон улсын нийгмийн хамгаалалын яам хамтран ажиллана

Twitter Print
2015 оны 08-р сар 19-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Энэ оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо “Дэлхийн Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Токио 2015” болно. Дээрх чуулганд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ албаны хүмүүстэй эх орноо төлөөлөн оролцоно.

Чуулганы үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам ба Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах аж. Уг арга хэмжээнд манай төлөөлгчид Япон Улсын Засгийн газрын зардлаар оролцох юм байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.