Увс аймгийн ЭМГ-ын даргын нөхөр хүний аминд хүрчээ

Twitter Print
2013 оны 12-р сар 26-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дулмаагийн нөхөр, тус газрын жолооч Д.Огноо албаны машин согтуугаар жолоодож яваад осол гаргаж, албан томилолтоор явсан ажилтны амь насанд хүрчээ. Энэ хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 25-нд гарсан бөгөөд Увс аймгийн Тэс суманд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Сум, дүүрэг, баг бүрт хүрч үйлчилье” төслийн ажлаар ажиллаад буцах замд согтуу жолооч хурд хэтрүүлснээс осол гаргажээ. Машинд сууж явсан тус аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Р.Түвшинжаргал нуруу, нугасандаа хүнд гэмтэл авч, улмаар өнгөрсөн сарын 30-нд нас барсан байна.  Гэвч согтуу жолоочийн эхнэр Д.Дулмаа эрх мэдлээ ашиглан энэ хэргийг нуун дарагдуулснаас аймгийн цагдаагийн байгууллага хэрэгтэнд ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ.

Бурхан болоочийг бүсэлхийнээс доош мэдээгүй болж өвчиндөө шаналж байхад жолооч болон гэр бүлийнхэн нь хэл амаар доромжилж, нас барсных нь дараа хохирогчийн ар гэрийнхнийг дарамталж, мөнгөөр хүний амийг үнэлэн хэргээс мултрахыг оролджээ.

Төрийн албанд гэр бүлээрээ ажилладаг энэ айлын нэг бэр нь мөн тус газарт нярав хийдэг. Ийнхүү төрийн албыг хувийн алба болгон гэр бүлээрээ албан байгууллагыг дарамталж байгаа нь энэ ноцтой хэрэг гарах шалтгааны эх суурь боллоо. Ард нь үлдсэн хоёр оюутан охинд эх хүний хайр халамж, ирээдүйн амьдралын баталгааг хэн өгөх вэ? Эрх мэдэлтнүүдийн гэр бүлийн холбоо сүлбээ, ашиг сонирхлын зөрчлөөс болж энгийн ард иргэдийн амь нас хохирсоор байх уу?!

Г. Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.107) 2014-06-07 21:02
      • 0
      • 0

      Архи арван балагтай гэж энэ шүү дээ. Эрчүүд нь уудаг байсан дээр авгай нар нэмэгдээд л байгаа шүү. Тувачууд л эр эмгүй согтуу явж харагддаг байсан, одоо манайх дуурайж байна. Шившигтэй юм даа.

      Хариулах