Эзэгтэй нарын цэвэрлэгээ хийхдээ гаргадаг нийтлэг алдаанууд

Twitter Print
2019 оны 01-р сар 20-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Гэрээ цэмцийтэл цэвэрлэх ч сайхан шүү, гэхдээ цэвэрлэгээ хийхдээ бид зарим зүйл дээр алдаа гаргадаг гэдэгт та итгэхүү?

1. Цэвэрлэгч шингэн

Ямар ч төрлийн цэвэрлэгч шингэнийг цэвэрлэх гэж байгаа зүйл рүүгээ цацах нь бидний гаргадаг алдаануудын нэг. Жишээ нь шил толь арчих гэж байгаа бол шингэнээ шууд цонхруу цацаад дараа нь арчих нь цэвэрлэж буй бус, харин ч эсрэгээрээ цонхонд саван үлдээж улам бохирдуулж байгаа юм. Харин үүний оронд алчуур луугаа цацаж арчвал илүү үр дүнтэй ба цэвэрлэгч шингэнд ч хэмнэлттэй.

2. Амьтны үс

Хэрвээ та гэртээ нохой эсвэл муур тэжээдэг бол мэдээж өдөр болгон шалаа цэвэрлэх хэрэг гардаг байж таарна. Нохой болон муурны унасан үсийг тоос сорогчоор сорох нь агаарыг бохирдуулдаг. Харин үүний оронд чийгтэй алчуураар шалаа арчиж байвал агаар бохирдохгүй.

3. Толбо арилгагч

Хувцасны толбо арилгадаг шингэнээр хэзээ ч битгий хивснийхээ толбыг арилгаарай. Хувцасны толбо арилгагчинд савангийн найрлага агуулагдсан байдаг учир түүний наалдамхай бодис нь улам тоос шороо татаж илүү бохир болох болно.

4. Хуурай алчуур

Тавилган дээр тогтсон тоосыг хуурай алчуураар авах нь буруу. Та тоосыг авч байгаа бус харин энд тэнд нь илүү овоолж байгаа гэсэн үг. Бага зэрэг чийглэсэн алчуураар арчвал тоос маш сайн авагдана.

5. Цайруулагч

Цагаан хувцасны толбыг арилгахын тулд танд цайруулагч хэрэггүй. Харин лимоны хүчил бас давс байхад л хангалттай. Цайруулагч нь цагаан хувцсыг цайруулж байгаа мэт боловч чанарыг нь муутгаж өнгө алдуулж байдаг. Толботой хэсэгт бага зэрэг лимоны хүчил түрхээд дээрээс нь давс түрх. Ингээд 24 цагийн дараа угаахад л болно.

6. Цэвэрлэгээний нунтаг бодис

Зарим хүмүүс плитка болон өөр бусад төрлийн гал тогооны хэрэгсэлд наалдсан толбыг арилгахад ашигладаг. Энэ нь маш буруу бөгөөд аливаа хэрэгсэлийн өнгийг алдуулдаг. Харин толбо арилгах хамгийн хямд ба энгийн арга бол зөөлөн алчуур болон уксус юм.

7. Холилт

Цэвэрлэгээ хийхдээ гаргадаг алдаануудаас хамгийн аюултай нь энэ. Та цайруулагчийг ямар нэгэн өөр угаалгын шингэнтэй хольдог юм биш биз? Цайруулагч нь зөвхөн устай холих зориулалттай байдаг ба өөр цэвэрлэгээний бодистой хольсон тохиолдолд энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, агаарыг бохирдуулах аюултай байдаг.

 www.mongoljingoo.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.