Угсраа автобус салж хүн бэртжээ

Twitter Print
2015 оны 08-р сар 18-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Нийслэл хотын түгжрэлийг бууруулах зорилгоор оруулж ирсэн угсраа автобус энэ сарын 15-наас үйлчилгээнд гарч эхэлсэн.

Гэтэл өчигдөр 16.00 цагийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан угсраа автобус Төв шуудангийн урд замд дундуураа хуваагдаж, зорчигч гэмтсэн осол гарсан байна.

Ослын талаар Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлэл өгөхдөө “Угсраа автобус тасарч хоёр хүн хөнгөн бэртсэн. Хэргийн газарт нийслэлийн замын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажилласан. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна” гэв.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр нэг биш нилээд хэдэн хүн гэмтэж Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү авч явсан гэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.