Сэтгэл зүйн хувьд эрүүл эр хүний 7 шинж

2017 оны 05-р сар 17-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

1. Хошин шогийн нарийн мэдрэмжтэй

Хэн нэгэн халтирч унахад юм уу банзал нь санамсаргүй зад тавихад ходоодны гүнээс тавлан инээдэг эр хүнийг ингэж хэлэхгүй. Харин ч ийм тохиолдолд бусдыг эвгүй байдалд оруулахгүйгээр хошигнож нөхцөл байдлыг өөрчилж чаддаг хүнийг хошин шогийн нарийн мэдрэмжтэй гэж үздэг. Энэ нь зөвхөн тааламжтай байдал үүсгээд зогсохгүй тухайн хүний тархи нь хэр зэрэг сэтгэдгийг харуулдаг.

2. Хоол хийж чаддаг төдийгүй 2-3 хоолыг маш амттай хийдэг байх

Энэ нь тухайн залуугийн хариуцлагатай, ямар ч юмыг гүйцэд хийж чаддагийн дохио болно.

3. Ямар нэгэн сонирхолтой хобби, хичээллэдэг зүйлтэй байх

Гэхдээ хобби нь донтох хэмжээнд байх ёсгүй, түүнчлэн компьютерийн болон аз туршсан тоглоомыг үүнд оруулж үзэх хэрэггүй гэдгийг анхаараарай.

4. Шийдвэр гаргах чадвартай

Хүнд үед буруутныг хайхаасаа өмнө нөхцөл байдалд дүгнэлт хийн асуудлыг шийдэж чаддаг.

5. Хэл ярианы чадвартай

Ойлгомжтой, цэгцтэй ярьдаг. Хараалын үг бараг хэрэглэдэггүй.

6. Амттанд дуртай

Энэ нь түүний мэдрэлийн эсүүд нь хангалттай тэжээл авдгийг илтгэдэг. Ийм залуус чанга хашгирч, эсвэл нударгын хүчээр биш, харин тайван замаар асуудлыг шийдэхийг эрхэмлэдэг.

7. Эмэгтэй хүний гоо сайхныг мэдэрдэг байх

Түүнд эмэгтэй хүний өргөн ташаа, булцгар хөх зэрэг гол шинж тэмдгийн илэрхийлэл болсон зүйлс таалагддаг. Бүсгүй хүний гоо сайхныг мэдэрдэггүй эрчүүд сэтгэлдээ нялх хүүхэд шиг, хариуцлагагүй байх тохиолдол олон байдаг байна. Үүнээс гадна бэлгийн чиг хандлага нь ч өөрийг нь илэрхийлж болдог.

Одоо сэтгэхүйн хувьд эргэлзээтэй эрчүүдийн зарим сэжигтэй үйлдлүүдийн талаар сонирхуулъя.

Харц нь тогтдоггүй, гүйнгэ байх нь хүчирхийлэгчийн шинж тэмдэг гэж үздэг. Баг өмссөн юм шиг хувиралгүй царай нь энгийн зүйлээс ч болж солиортлоо уурлаж мэдэхийн илрэл гэж тооцогддог байна. Зоогийн газарт мөнгөө тун нарийн тооцдог, мөн та хэт их идсэн нь гоо сайханд чинь нөлөөлж болох талаар зөвлөдөг бол хэтэрхий харамчийн шинж. Энэ нь тархины хэвийн бус үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Эсвэл тэр хангалттай сэтгэж чаддаггүйн дохио. 

Толгойгоо хаялан амаа ангайж чангаар инээдэг бол нэг талаас хэт хардагч, эсвэл сийхгүй араар тавигчийн шинж. Аз туршсан тоглоом сонирхдог. Энэ нь тэр маш их зүйлийг шууд авахыг хүсдэг бөгөөд таны юу бодож хүсч байгаа нь хамаагүй, зөвхөн өөрийг чинь л түүний төлөө юм хийх ёстой гэж үздэгийг илтгэнэ. Ялангуяа тэр архи уудаг бол бүр давхар нотолгоо гэсэн үг.

Дээрх шинж тэмдгүүд нь эрчүүдийг оюун ухааны чадамж муутай, дарангуйлагч байж  болохыг харуулдаг тул анхаараарай.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Эхнэр

      (202.9.42.238) 2017-05-17 20:22
      • 0
      • 0

      Манай нөхөр дарангуйлагч. Би ч мэддэг юм. Даанч салаад очих газар алгадаа. Нийтийн байр хөлслөнө гэхээр одоо цалин маань хүрэхгүй бхад хүүхдээ аваад явах хүнд л бнадаа тэсэхээс өөр арга алга

      Хариулах