Японы арми дайны төгсгөлд хэрхэн бууж өгөв

Twitter Print
2019 оны 08-р сар 17-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт баяр байдаг. Харин баяр, гуниг хоёул давхацсан, эргэн дурсахгүй байхын аргагүй нэгэн түүх нь дэлхийн дайн. Дэлхийн I, II дайны уршгаар олон сая хүн амиа алдсан ч энэ нь манай гарагийн цаашид энх тайвнаар хөгжих нэг том алхам болсон юм.

Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Харин дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөр бичиж үлдээжээ.

Тухайлбал 1945 оны наймдугаар сарын 14-нд Номхон далайд Японы армид сүйрлийн цохилт өгснөөр Японтой байлдах дайн дууссан, 1945 оны тавдугааj сарын 8-нд Германы тал болзолгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Германтай байлдах дайн зогссон гэж үздэг аж.

Ямартай ч өнөөдрийг хүртэл тавдугаар сарын 9-нд ялалтын баярыг тэмдэглэсээр ирсэн. Харин есдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр дайн дууссан гэж бүгд энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Дэлхийн дайнд ЗХУ, АНУ, Герман, Япон голлох үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Японы арми 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны ням гарагийн өглөө АНУ-ын Тэнгисийн цэргийн боомт “Пёрл Харбор”-т агаараас цохилт өгснөөр далайн чанд дахь дайн эхэлсэн.

Related image

Мөн Японы арми Монголын дорнод хилд дайралт хийсэн нь дайны нэг хэсэг байлаа. Энэхүү тулалдааны тухайд Монгол-Зөвлөлтийн арми 1945 оны наймдугаар сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлд давших хүч хил давж, дайсны эсэргүүцлийг няцаасан. Тэд Шеншигийн овоо, Шанага, Ар цагаан нуур, Янду сүм, Тасын овоог чөлөөлж, мөн сарын 13-нд Далай нуурт хүрчээ. Үүний дараа Цахарын 150 км урт цөлийг туулж, долоннуурыг эзлээд улсын хилээс 450 км гүн давшсан аж.

Монгол ардын хувьсгалт цэргийн 5, 6-р дивиз Зөвлөлтийн цэргийн хамт 1945 оны наймдугаар сарын 17-нд Фынин, 20-нд Саньчакоу, 21-нд Луньхуаг эзлэн, эдийн засгийн маш чухал төвүүдийг чөлөөлсөн гэдэг.

Монгол ардын хувьсгалт цэргийн 7, 8-р дивиз Зөвлөлтийн цэргийн хамт наймдугаар сарын 20-нд Жэхэг эзлэн авсан. Эндээс 8000 гаруй цэрэг, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 танк, 300 машин, 42 агуулах олзлон авч, Манжуур дахь Умард Хятадын баазаас нь тусгаарлаж чаджээ.

Харин Япончууд зэвсэг техникийн нэгээхэн түшиц газраа алдсан учир эцсийн хүчээ шавхан тулалдахаар бэлтгэж байжээ. Монгол, Зөвлөлтийн хамтарсан арми цааш давшин улсын хилээс 200 км-ын зайтай оршиж байсан Баруун Сөнөд, Вангийн хүрээ, Завсар, Жанбын чуулалт хаалганы районыг чөлөөлж, байдлааны ажиллагааг ялалтаар дуусгасан.

Related image

Ийнхүү Зөвлөлт-Монголын цэргүүд эзлэгдсэн газруудыг чөлөөлж, Квантуны армийг бут цохиж, 1945 оны есдүгээр сарын 2-нд Япон зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зуржээ. Мөн 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ-аас Хирошимад, 9-ний өдөр Нагасаки хотод атомын бөмбөг хаясан нь дайныг түргэн хугацаанд дуусгах нэг шалтгаан болж өгсөн гэж судлаачид бичсэн байдаг.

Image result for япон цэргүүд бууж өгөв

Энэ нь нэг талаараа үнэний ортой зүйл. Дэлхийн дайн олон жил сунжирч, 60 орчим сая хүн амиа алдсан үед Япон армийн зүрх нь цохилж байлаа. Бүр Холбоотнууд одоо л Японы арми хөдлөх чадалгүй боллоо гэж бодож байхад хүртэл 60 дивиз бүхий хоёр сая цэрэг, 3000 агаарын камиказэ, 5000 агаарын хөлөг онгоц, 3300 далайн камизазэ болон 28 сая сайн дурын иргэдийг дайнд бэлтгэж байжээ.

Image result for чөлөөлөх дайн

Гэхдээ Япон удаан хугацаанд бүслэлтэнд байсан учир хангалттай зэвсэг, хоол хүнс, түлшгүй болсны зэрэгцээ АНУ цөмийн бөмбөг хаясан, ЗХУ-Монголын арми Манжуурыг эзэлсэн нь давхар хүнд дарамт үүсгэсэн аж. Иймд Японы Эзэн хааны зөвлөлийн зургаан гишүүн бууж өгөх тухай саналыг дэмжсэн бол үлдсэн гурван гишүүн нь эзэргүүцжээ. Гэвч Эзэн хааны өөрөө бууж өгөх саналыг хүлээн авсан учир парламентад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Харин бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг мэдсэн ч Японы хэсэг армийн офицерууд нэгдэж, төрийн хийхээр төлөвлөж байжээ. Гэвч тэдний үйл хэрэг амжилтгүй болсон. Хэрэв тэр үед Дайны яамны сайд, Генерал А.Корэчика энэхүү төрийн эргэлтийг дэмжсэн бол Засгийн газар нь дайнд бэлгэхэд бэлэн байжээ. Тухайн үед Япон төрд эргэлт гарсан бол дэлхийн хоёрдугаар дайн хэзээ дуусах нь тодорхой байсан аж. Ийнхүү Армийн генерал А.Корэчикагийн төлөвлөгөө амжилтгүй болж, Япон ямар ч эзэргүүцэл өгөлгүй бууж өгснөөр дэлхий нийтэд дайн төгссөн гэдэг.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.