Чөлөөтийн тамирчид залуучуудын дэлхийн аваргаас ганзага хоосон ирлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 17-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Салвадор-да-Бахиа хотод боллоо. Манай улсын хувьд энэ удаа медаль хүртэж чадсангүй. Хамгийн боломжийн барилдаан гаргасан нь 55 кг-д зодоглосон З.Занабазар байлаа.

Тэрээр хагас шигшээд Энэтхэгийн бөх К.Кумартай барилдаан хийхдээ зүүн хөлд нь алдлан орж дэвжээтэй шахан эргүүлэх мэх хийж, эхний үед 8:0 онооны харьцаагаар ялав. Гэвч хоёрдугаар үед давхар хамуулж дэвжээнээс түрж гаргуулан, улмаар барилдаан дуусахад 8 секунд дутуу байхад 1 оноо алдаж, 9:9 оноогоор ялагдан, хүзүүндээ зүүлттэй байсан мөнгөн медалийг алдлаа.

Өрсөлдөгч нь чацаар өндөр, урт гартай, хоёр хөлд зайнаас явдаг, зуурсан барилдаанд сайн, их уян хатан бөх байлаа. Тэгээд ч манай бөхийг өрсөлдөгчийнхөө зүүн хөлд нь явж бөгсөөр нь суулгаж лавтай 2 оноо авах үед нь шүүгч шүгэл үлээж барилдааныг зогсоосон нь барилдааны эцсийн дүнд нөлөөлсөн.

З.Занабазар хүрэл медалийн төлөө барилдаанд сэтгэлээр унасан байсан уу, идэвхгүй барилдсан. Ур чадвар нь эрс өсч хөгжөөн дэмжигчдийн хараанд өртөөд байгаа залуу бөхийн хувьд энэ тэмцээн гашуун сургамж болсон байх.

Өчигдөр дэлхийн аваргад эрэгтэйчүүдийн 55 кг-д Азербайжаны М.Амирасланов алт, Энэтхэгийн К.Кумар мөнгө, ОХУ-ын Б.Хасанхусейн, АНУ-ын С.Мисис нар хүрэл, 66 кг-д Азербайжаны Т.Маммадов алт, Японы Ю.Фужинами мөнгө, АНУ-ын А.Пико, ОХУ-ын З.Сидаков нар хүрэл, 84 кг-д Ираны Г.Можтаба алт, Беларсийн Д.Крамианко мөнгө, ОХУ-ын А.Мусалалиев, Казахстаны И.Чилаев нар хүрэл, 120 кг-д Азербайжаны С.Гамидов алт, Ираны А.Танери мөнгө, АНУ-ын Н.Бютнер, Туркийн Ю.Деде нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Чөлөөт бөхийн залуучуудын 2015 оны дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Азербайжан

5

2

1

8

2

Япон

4

3

0

7

3

Иран

2

4

0

6

4

ОХУ

2

0

8

10

5

АНУ

1

0

4

5

6

Швед

1

0

1

2

7

Казахстан

0

1

4

5

8

Украйн

0

1

2

3

9

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.