“Ноён” доллар 2000 төгрөгтэй тэнцэж эхэллээ

Twitter Print
2015 оны 08-р сар 17-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Манайхан ам.долларын үнийг барьж чадалгүй давраасаар 2000 төгрөгтэй тэнцэх боллоо. АН, МАН, МАХН суудал булаацалдан дээгүүрээ бужигнаж байх хооронд доор тивд юу л болоод байна.

Гурван сарын өмнө 1888 төгрөг болж, тогтвортой байсан ам.доллар аажимаар нэмэгдэж байгаа эдийн засагчид анхааралтай ажиглаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар “Капитал” банк 2000, “Найман шарга” зах дээр 1995-1997 төгрөгөөр ам.долларыг наймаалцаж байна.

Ам.долларын ханш өсөх болсон гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн явдал гэж мэргэжилтнүүд тайлбарласан. Хэдийгээр өнгөрсөн хавар УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч Монгол руу орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэхгүй байгаа аж.

Үүнийз зэрэгцээ есдүгээр сар ойртож, хичээлийн шинэ жил дөхөх тусам “ноён” долларын ханш өснө гэсэн тайлбарыг эдийн засагчид хийж байна. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт энэ намартаа багтаж шийдэгдвэл долларын урсгал нэмэгдэж ханш тогтворжиж магадгүй юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.