Обамагийн тухай ташаа мэдээлэл

Twitter Print
2013 оны 12-р сар 26-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

“АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эхнэрээсээ салах тухай асуудлыг хэлэлцэж байгаа нь тодорхой болоод байна. Гэвч охидуудынхаа төлөө болон улс төрийн байр сууринаас шалтгаалан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байгаа” гэсэн мэдээлэл шуугиан тариад амжлаа. АНУ-ын засаг захиргаа энэ тухай албан мэдэгдэл өгөөгүй. Харин Цагаан ордны хэвлэлийн албанаас Америкийн шар хэвлэлд энэ мэтийн хов жив маягийн нийтлэл байнга гарч байдаг учраас үүнд анхаарал хандуулдаггүй “заншилтай” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Америкийн тэргүүн, түүний гэр бүлийн тухай шуугиан дэгдээсэн нийтлэл "Nation” сэтгүүл дээр анх гарсаны дараа бусад хэвлэлүүд яаран шүүрч тавьсан. Гэвч Нью-Йорк хотод 1865 оноос хэвлэгдэж байгаа долоо хоног тутмын энэ сэтгүүл зохих нэр хүндгүйн дээр Пакистан, Барбадос, Сейшелийн арлуудад ч яг ижил нэртэй хэвлэл байдаг учраас энэ мэт сэтгүүлийн нийтлэлийг ухваргүйгээр шүүрч авсан явдал бусад тэргүүлэх хэвлэлүүдийн нэр хүндийг унагаж байгаа аж.

Анх Пакистаны “Nation”сэтгүүл уг мэдээллийг Америкийн “National Enquirer” цахим хуудаснаас хуулж тавьсан байж. Холливудын оддын хувийн амьдарлаас олныг гайхашруулсан мэдээлэл олж шуугиан тарихыг оролддог, жирийн нэгэн хүнсний дэлгүүрүүдээр борлуулагддаг уг сэтгүүл үнэн зөв мэдээлэл өгсөн эсэх нь эргэлзээтэй. Мэдээж уг хэвлэл олон алдартнуудын тухай худал хуурмаг цуу дэгдээж байсан нь шүүхээр шийдвэрлэгдэж заргаа алдаж байсан түүхтэй. Тиймээс Америкийн засаг захиргаа болон нэр хүндтэй тэргүүлэх хэвлэлүүд энэ нийтлэлд огтхон ч анхаараагүй гэдгийг зарим мэдээллийн хэрэгсэлүүд дуугарч эхэлж байгаа аж.

Барак болон Мишель Обама нарын хувьд Хавайн арлууд дээр Малия, Саша охидуудынхаа хамт амарч байгаа бөгөөд Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамтаар телевизээр ард олондоо Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. "Манай гэр бүлээс та бүхний гэр бүлд Зул сарын мэнд хүргэж, сайн сайхан бүгдийг хүсэж байна" хэмээн Мишель Обама нийт Америкчуудад хандсан нь шар хэвлэлийн мэдээлэл үндэслэл муутай болохыг харуулжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.