“Барселона” гутамшигт ялагдал хүлээлээ

Twitter Print
2015 оны 08-р сар 16-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Испанийн 2014-2015 оны улирлын Суперын цомын төлөө “Барселона”-“Атлетик Бальбао” багууд тоглож байгаа. Энэ сарын 14-ны үдэш эхний тоглолт “Атлетик”-ийн талбайд болоход зочин баг 4:0-ээр ялагдал хүлээв. Талбайн эздээс туршлагатай тоглогч А.Артиз 53, 60, 67 дахь минутад гурван гоолыг хийсэн бол Английн “Ливерпуль”-ээс Испанид ирсэн С.Хосе нэг бөмбөгийг Каталоны багийн хаалганд хийлээ.

Өнөө цагийн хамгийн шилдэг клуб “Барселона” 2014-2015 оны улирлын “Ла” лиг, Холбооны цом тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн. Иймд Холбооны цомын тэмцээний дэд байр эзэлсэн “Атлетик Бальбао” Супер цомын төлөө тоглож байгаа нь энэ юм.

Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 17-ны үдэш Барселона хотын алдарт “Камп ноу” цэнгэлдэх хүрээлэнд болно. Талбай дээрээ 4:0-ээр илт давуу ялалт байгуулсан “Атлетик” хариу тулаанд гурван гоолын зөрүүтэй хожигдох буюу тэнцэхэд л хангалттай. Харин “Барселона” энэ улиралд зургаан цом хүртэх зорилготой байгаа учир маш хүнд тоглолтыг хийх болж байна.

Л.Месси, Л.Сурарез, Ж.Неймар, Х.Машерано, И.Ракитич, Педро, Д.Алвес нарыг эгнээндээ нэтгэсэн “Барселона” өнөө жил Европын “Аваргуудын лиг”, “Супер цом”, Испанийн “Ла лиг”, Холбооны цом гэсэн дөрвөн цомыг одоогийн байдлаар хүртээд байна. Одоо Испанийн супер цом, клубуудын дэлхийн аваргын цом авах үлдэж байгаа. Тэд хамгийн сүүлд 2008-2009 онд зургаан цомыг бүгдийг нь авч байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.