Дэлхийн 2-р дайны Ялалтын парадыг командлагч маршал Г.К.Жуков

2017 оны 05-р сар 07-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт баяр байдаг. Харин баяр, гуниг хоёул давхацсан, эргэн дурсахгүй байхын аргагүй нэгэн түүх нь дэлхийн дайн. Дэлхийн I, II дайны уршгаар олон сая хүн амиа алдсан ч энэ нь манай гарагийн цаашид энх тайвнаар хөгжих нэг том алхам болсон юм.

Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Харин дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөр бичиж үлдээжээ.

Тухайлбал 1945 оны наймдугаар сарын 14-нд Номхон далайд Японы армид сүйрлийн цохилт өгснөөр Японтой байлдах дайн дууссан, 1945 оны тавдугаа сарын 8-нд Германы тал болзолгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Германтай байлдах дайн зогссон гэж үздэг аж.

Ямартай ч өнөөдрийг хүртэл тавдугаар сарын 9-нд ялалтын баяр тэмдэглэсээр ирсэн. Харин есдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр дайн дууссан өдөр гэж бүгд энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Энэхүү дайнд ЗХУ-ын удирдагч И.В.Сталин, Английн ерөнхий сайд У.Черчилль, АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузьвелт, Германы канцлер А.Гитлер, Италийн ерөнхий сайд Б.Муссолини, Японы ерөнхий сайд Т.Хидэки нар голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн галын шугамд буюу дайны талбарт Зөвлөлтийн олон шилдэг офицерууд өөрсдийн гайхалтай цэргийг удирдах чадварыг гарган улс орноо дэлхийн дайнд ялахад хүргэсэн.

Тэдгээр олон цэргийн зүтгэлтнүүдийн нэг нь ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуков байлаа. Ялалтын баярын өдөр чадварлаг цэргийн удирдагч Г.К.Жуковыг дурсахгүй өнгөрч болохгүй.

Цэргийн улс төр судлаач, эрдэмтэд Г.К.Жуковын дэлхийн хоёрдугаар дайн болон Халхын голын тулалдааны үед хэрэглэж байсан цэрэг стратегийн тактикийг судалж үзээд дэлхийд эхний гуравт орох цэргийн удирдагч байсан гэж дүгнэжээ. Тэд дэлхийн цэргийн гурван шилдэг удирдагч нь Наполеон, Их Александр хаан, Г.К.Жуков байсан гэсэн аж. Мөн Г.К.Жуковын боловсруулан хэрэглэж байсан байлдааны тактикийг одоо ч Уэст Пойнт, Сандхурст болон ОХУ-ын Цэргийн академи, АНУ-ын явган цэргийн корпус зэрэг газруудад судалсаар байгаа билээ.

Г.К.Жуков дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Халхын голд түр байлдаж байсан. Монгол орны алс зүүн хязгаар нутагт Японы арми халдан довтлоход Г.К.Жуков ЗХУ-Монголын армийг удирдаж, самурайнуудыг бут цохисон.

ЗХУ-ын Маршал, дөрвөн удаагийн баатар цолоор шагнагдсан Г.К.Жуков 1930-аад оны үед И.В.Сталины явуулсан их хядлагын үед нэр цэвэр үлдсэн цөөхөн цэргийн командлагчдын нэг байлаа.

Үүний дараа аугаа их Орос орны тусгаар тогтнолын төлөө хийсэн олон дайнд командлагчаар ажилласан. Тухайлбал Сталинград, Курскийн цүлхэн, Москвагийн хамгаалалтыг хийж, Берлин хотыг эзлэх төлөвлөгөөг боловсруулан Гитлерийн дэглэмийг нураасан их гавьяатай аж.

Гэвч дэлхийн дайны дараа Г.К.Жуков, И.В.Сталин хоёрын харилцаанд сэв суулаа. ЗХУ-ын армийг удирдаж, фашистуудыг бут цохисон маршалын нэр хүнд өдрөөс өдөрт нэмэгдэж байсанд нь И.В.Сталин атаархдаг байв. Сталины нууц цагдаагийн газрын дарга Л.Берия, Жуковын эсрэг зохиомол хэргүүд үүсгэхээр ажиллаж байжээ. Үүнийг гадарласан Жуков тэр бүх өрнөсөн үйл явдлаас хол байж, 1953 оны гуравдугаар сарын 5-нд Сталин бурхан болсны дараа Москвад эргэн ирсэн гэдэг.

Гэтэл Сталинаас гадна Н.С.Хрущев маршал Жуковыг үгүй хийх санаатай байжээ. Энэ нь ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущевын үед Батлан хамгаалах яамны сайдаар хэсэг хугацаанд ажиллахад нь илт мэдрэгдэж байсан тул тэрээр өөрийн нэрийг цэвэр үлдээхээр Москваг дахин орхин явсан. Дээрх үйл явдлын дараа Г.К.Жуков өөрийн дурсамж номондоо бүгдийг бичсэн байна.

1957 онд Москвад Энэтхэгийн элчин сайдаар сууж байсан Кришна Менан нэгэнтээ “Тэд Жуковыг олон түмнээс тусгаарлаж чадаж байсан ч Зөвлөлтийн ард түмний зүрхэн дэх түүний тухай сайхан сэтгэгдлийг нь салгаж чадаагүй юм” гэж бичиж үлдээжээ.

Мөн нэрт зохиолч Аксел, Г.К.Жуковын тухай “ЗХУ-ын ихэнх цэргийн жанжинтай адил коммунизмд итгэж байсан. Хүмүүс Жуковыг нам, төрийн зүтгэлтэн байсан мэтээр хүлээж авахад тэр өөрийгөө жинхэнэ цэргийн удирдагч гэж харьцахад нь дуртай байсан. Мөн гайхалтай цэргийн тактикч, дайснаа хууран төөрөгдүүлэх тал дээр түүнийг гүйцэх цэргийн командлагчийг би мэдэхгүй юм” гэж өөрийн дурсамжиндаа бичсэн юм.

Өнөөдөр И.В.Сталин харгис, хатуу коммунист удирдагчийн дүрээр түүхэнд үлдсэн бол Г.К.Жуков өөрийн баатарлаг, эх оронч үйлсээрээ Орос хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн. Мөн Г.К.Жуков дэлхийн олон сая хүний зүрх сэтгэлд чадварлаг армийн командлагч, цэргийн тактикч гэдгээрээ алдаршсан билээ.

1945 оны зургаадугаар сарын 24-ны өдөр болсон ялалтын баярын жагсаалд армийн командлагч, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуков, ЗХУ-ын хошой баатар, маршал К.К.Рокоссовский нар

Бэлтгэсэн:

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • баатар

      (203.91.115.44) 2017-05-09 19:38
      • 0
      • 0

      үүнийг бичсэн түүхийг сайн унших хэрэгтэй байна. маршалын алдар гавъяаг магтан дуулсан боловч ялалтыг маршал к.к.россковский командалж, маршал г.к.жуков хүлээн авсан шүү дээ. харин сталин морь унахаас татгалзсан байдаг үүнийг үнэн зөвөөр нь бичээч

      Хариулах

    • Zochin

      (122.201.24.30) 2015-11-18 21:36
      • 0
      • 0

      Manai bat uul baataraas iluu baisan yumuu

      Хариулах

    • gal

      (210.218.145.167) 2015-08-17 17:09
      • 0
      • 2

      mundag ni mundag hun. gehdee Mongolchuudiin baildah arga barilaas ih yum sursan hunshuudee...delhiid ehnii 3t genee.hahaha. Chinggis khaan maani haana baih ni veee????

      Хариулах

    • Баяр

      (202.126.91.89) 2015-08-17 10:28
      • 0
      • 3

      Mаш ширүүн догшин зантай шийдэмгий хүн байсан гэж сонссон юм байна. Ер нь баатар жанжнууд тийм төрдөг биз. Наль наль гэсэн юмнууд яаж баатар болохов. Харин том тулалдаануудыг хийхдээ маш их золиос гаргаж илүү хүчээр хүний олноор л ялж байсан байдаг. Германы нэг цэрэг үхэхэд оросын 5 цэрэг үхэж байсан статистик бий. Энэ нь түүнийг суут жанжин гэхэд эргэлзээтэй болгож байгаа юм. Бага юм уу тэнцүү хүчээр дайснаа бутниргэсэн ялалтыг л жанжны суу билэгтэй холбож болно.Ер нь ч ХХ зууны дайнуудад ганц сүрхий жанжин бүхнийг хийхээ больсон шүү дээ.Арми, дивиз, хороо бүхэн штабтай. Тэд бүхнийг тооцоолдог.Командлагч баталдаг.

      Хариулах

    • Зочин

      (202.21.118.98) 2016-05-30 15:01
      • 0
      • 0

      Нээрээ үнэн. Улс төрийн зорилгоор цэргүүдийг үй олноор нь хамаагүй зольж байсан бдал харагдаж бдаг.

      Хариулах

    • harhun

      (202.21.106.116) 2015-08-17 09:34
      • 0
      • 1

      Jukoviig bugd hundeldeg gehdee naad hunii jaahan yum unsh,sudal gej bgaan unenii ortoi..sain saar zuil Jukovd bgaa bgaa...

      Хариулах

    • БНМАУ-ЫН БААТАР ЖУКОВ

      (103.229.120.214) 2015-08-17 08:12
      • 0
      • 1

      Монгол хүн гэсэн сэтгэгдэл бичсэн хятадад хэлэхэд: Чи өөрийн нүдээр харсан шиг яасан их айхтар дүгнэлт хэлнэм. Наад сэдэвээрээ доктор хамгаалвал яасан юм. Юун Потапов гаргаад ирэв хий харагч минь.Дайнд ямар ч хүний амь үрэгдээгүй, цус гаргааүй ямар дайныг хэлээд байна. Арай Бат-ҮҮл баатарыг хэлээд байгаа юм биш биз дээ.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.143) 2015-08-17 00:42
      • 0
      • 1

      jukov guai...

      Хариулах

    • 555

      (180.235.182.213) 2015-08-16 20:09
      • 0
      • 2

      rokosovskii, jukov 2 l hamag ajliig ni hiisen dee. Stalin zahirhaadhaas oor um hiigeegui. jukov bol 20 zuuni delhiin hamgiin tom tsergiin janjin mon

      Хариулах

    • Зочин

      (202.72.247.249) 2015-08-16 19:01
      • 0
      • 3

      жинхэнэ орос хүн агуу цэргийн командлагч , орос монгол хүн бүрийн сэтгэлд сайхан дурсамжаар үлдсэн цөөхн хүний нэг , тэгхээр мэдэрэмжтэй , ухаантай хүн байж дээ

      Хариулах

    • Монгол хүн

      (150.129.140.173) 2015-08-16 18:53
      • 4
      • 2

      Жуковыг дэлхий нийт байтугай оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байхад мань мэт нь магтаад л байх юм аа. Махан овоо цусан далай цэргүүдээрээ хийж байсан, ганц ч томоохон тулалдаанд ялж байгаагүй, том хотын тулалдаанд 2 танкийн армийг оруулдаг, Зүүн Гермаанаас авч болох юм болгоныг цуваагаар нь тонодог шуналтай, өөртөө Баатар цол олгодог, өөрөөсөө мэдлэг боловсролтой цол ижил хүнийг бүдүүлгээр доромжилдог хүн дээ. Халх голд нээрээ гайхалтай ялалт байгуулсан билүү? Уучлаарай, тэр төлөвлөгөөг армийн 1-р бүлгийн штабын дарга Потапов хийсэн шүү. Жоохон юм унш, юм хар монголчуудаа

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.35) 2016-04-08 14:33
      • 0
      • 0

      Хуцаач хужаадаа очоод маогаа очиж магт зайл

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.181) 2015-08-16 22:56
      • 0
      • 1

      тэнэг мал

      Хариулах

    • Velikii marshal Jukov

      (117.111.5.15) 2015-08-16 18:17
      • 0
      • 0

      Uneheer aguu hun bilee Ur ach nar n yamar yavdagiin bol Oros-d odoo hurtel ger muzei n baidaggyi gesen unen uu

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.166) 2015-08-16 17:29
      • 0
      • 0

      Хагас дутуу хачин нийтлэл вээ Ямар азаар Орос орон Жуков жанжинтай байваа Жуков байгаагүй бол Орос орон дуусах л байсан Коммунистууд Оросын олон шилдэг офицер генералуудыг хэлмэгдүүлж улаан армид туршлагатай офицериуд бараг байхгүй болсон байдгийн

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.73) 2015-08-16 14:59
      • 0
      • 3

      Jukovyn tuhai iimhen yum bichih gejdee.Jukov dainy daraagaar uuruu Moskvag orhij yavj baigaagui. Tushaalaar alba tushaal buuj arai l neg shorond orchiholgui shig yavj baisan. 1957 onoos hoish 8 jil shahuu geriin horiond baisan. Yalaltyn parad 6 caryn 224-nd bolson

      Хариулах

    • зочин

      (112.72.13.97) 2015-08-16 13:32
      • 0
      • 2

      жуков жанжны тухай арай л бага оруулсан байна хэрэв бичсэн бол бичсэн шиг бичих хэрэгтэй гэхдээ түүнийг агуу их жанжин гэдэгт маргах хүн үгүй биз яагаад гэвэл эх орны дайны ялалт шиг их үнээр олдсон үхэх сэхэхээ үзсэн дэндүү агуу ялалт дэлхийн түүхэнд байгаагүй байх ч үгүй хэрэв одоо үед үүнээс их үнээр ялалт ирнэ гэвэл бараг дэлхий сөнөнө биз дээ хамгийн гол нь энэ хүний гавьяа монголын ард түмэн тусгаар тогтнолд үнэхээр агуу их ач тустай зөвхөн халх гол ч биш эх орны дайны ялалт нь биднийг тусгаар улс болгож өгсөн мартаж болохгүй ачтан билээ

      Хариулах