Японы Ерөнхий сайд өнгөрсөн үеэсээ уучлалт гуйлаа

Twitter Print
2015 оны 08-р сар 15-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Японы Ерөнхий сайд өчигдөр дайны үеэр өөрийнх нь орны үйлдлээс болж хэлмэгдсэн хүмүүсээс улсаа төлөөлөн  уучлалт гуйлаа. Тэрбээр Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр үг хэлж, уучлалт гуйсан байна.

“Өнгөрсөн дайны үед гаргасан үйлдлээ манай улс гүнзгий ухамсарлаж, нэг бус удаа уучлалт гуйж байсан. Тэрхүү өнгөрсөн сөргөлдөөнд оролцоогүй шинэ үеийнхэн байнга уучлалт гуйх дарамттай байж болохгүй. Энэ дайнд огт хамаагүй бидний хүүхдүүд, ач, зээ нар энэ үйлдэлд буруугүй билээ” хэмээн Шинзо Абэ хэлжээ.

1945 оны наймдугаар сарын 15-нд Японы эзэн хаан Хирохита радиогоор ард түмэндээ хандан, Япон улс дайнд бууж өгснийг мэдэгдсэн юм. Гэхдээ есдүгээр сарын 2-нд Токиогийн буланд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Япон бууж өгсөн хэмээн албан ёсоор тооцдог юм.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • harhun

      (202.21.106.166) 2015-08-15 19:20
      • 0
      • 0

      yund n uuclala guidag yum be. hiigee l bi. ongoroo l biz.

      Хариулах