Косово улсын үндэсний “баатар” М.Келменди

Twitter Print
2015 оны 08-р сар 15-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

Даруухан Косово улсын жүдочин 2013 онд Бразийлийн Рио де Жанейро хотод болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Риогийн татами дээр БНСУ, ОХУ, АНУ, Голланд, Германы тамирчид төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүйг бодоход М.Келменди аргагүй онцлох амжилт гаргажээ.

Майлинда Келменди 1991 оны тавдугаар сарын 9-нд хуучнаар Югослав улсад төрсөн. Харин Югослав улс задран унасны дараа Косово улсын нэрийн өмнөөс барилдах болсон М.Келмендиг 2013 оны дэлхийн аваргад түрүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Харин “шинэхэн” од маань жиндээ өнөө цагийн хамгийн алдартай тамирчин гэдгээ батлан харуулж, дэлхийн хошой аварга цол хүртсэн аж.

Тэрээр 2013 оны дэлхийн аваргад эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д Португалын Ж.Рамосыг цэвэр, шөвгийн наймд Францын П.Жентог торгулиар хагас шигшээд Германы М.Крахыг цэвэр, шигшээ барилдаанд хожим нь дэлхийн аваргын хошой хүрэл медаь хүртсэн Бразилийн Э.Мирандаг цэвэр ялсан билээ.

Үүний дараа жил болсон ОХУ-ын Челябинск хотод болсон дэлхийн аваргад М.Келеменди Олон улсын жүдо бөхийн дэлхийн аваргад алтан медалиа хамгаалан барилдсан. Челябинскийн дэвжээн дээр эмэтэйчүүдийн 52 кг-д М.Келменди эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-д Венесуэлийн В.Кортесиаг цэвэр, шөвгийн наймд Монголын М.Бундмааг торгуулиар, хагас шигшээд Кубын Я.Бермоуг цэвэр, финалд Румын улсын А.Читуг ваза-ари үнэлгээгээр ялсан аж.

Өнгөрсөн жилийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагч ОХУ-ын тамирчид нэг ч алтан медаль хүртэж чадаагүй. Харин Япон, Франц, Бразил, Куба, Монгол, Гүрж, Колумб, Чех, Косово зэрэг орны тамирчид дэлхийд төрийн дууллаа сонордуулсан. Үүнээс харахад жүдо бөхий дэлхийн олон оронд өндөр хөгжжээ. Хамгийн тод жишээ нь дэлхийн хошой аварга М.Келмендигийн өлгийн нутаг Косово улс юм.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.