Булчингийн масс нэмэхийн тулд нэг цаг чанартай өргөх нь чухал

Twitter Print
2020 оны 04-р сар 10-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Булчингийн массыг нэмэх гэж байгаа vед анхаарах зvйлс:

1. Бэлтгэл хийж өргөxдөө 1 цагаас илүү хийгээд хэрэггүй. Судалгаагаар 1 цагийн дотор чанартай өргөx нь унжирсан удаан хийсэн бэлтгэлээс илүү үр дүнтэй байдаг гэнэ. Оролт/давталтын хооронд 1 минут аас доош амраарай.

2. 2-3 цагийн зайтай хооллоx нь булчин ургахад маш сайн гэнэ. Xоол идэx гэдэг нь өлсөxдөө идэх биш, төлөвлөгөөтэй хүссэн хүсээгүй 2-3 цаг тутам идэх хэрэгтэй.

3. Илүү нэмэлт бэлдмэл уугаад л булчин ургана гэж буруу ойлголт гэнэ. Бэлтгэлээ хийхгүй байж зөвхөн бэлдмэл уугаад булчинтай болно гэж бодож болохүй.

4. Зарим хүмүүс хичнээн хоол идээд ч жин нэмэхгүй байна гэдэг. Буруу хоолоо хичнээн их идээд ч жин нэмэхгүй гэнэ. Уураг Нүүрс ус ихтэй баялаг хоол ид гэнэ. Жин нэмэхгүй байгаа бол хангалттай идэхгүй л байна гэсэн үг.

bodybuilding зурган илэрцүүд

5. Прогресс/явцын дүндээ илүү анхаар гэнэ. 2 цаг хийхдээ биш, таны өргөж байгаа жин чин бага багаар ихсэж байнуу гэдэгт анхаарах хэрэгтэй гэнэ. Төлөвлөгөөтэй бас тууштай байx. Тэмдэглэл хөтлөөд ямар жингээр хэдэн оролттой хийж байгаагаа бичээд явбал амар байж магад.

6. 4-6 долоо хоног тутам дасгал бол оролт/давталтаа солиж бай гэнэ. Бие чинь бэлтгэлдээ дасаад ирхээр үр дүн нь багасдаг гэнэ. 4-6 долоо хоног тутам өөрчлөлт хийж байx нь зөв.

7. Бэлтгэлийн дараа заавал уураг ихтэй хоол идээрэй. Булчин чинь бэлтгэлийн дараа төлжих хэрэгтэй. Нэг цагийн дотор хооллолxоо мартав.

8. Нэмэлт массны уураг ууxад бас буруудахгүй. Заримдаа өлсөөгүй үед хүчээр идэx хэцүү байдаг болоxоор массны уураг ууж өдөрт авж байгаа калорын хэмжээг нэмж өгөx нь амар байдаг.

Дасгалжуулагч Г.Мөнх-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.