Гитар мэт галбиртай бүсгүйчүүд сод ухаантнуудыг төрүүлдэг

Twitter Print
2015 оны 08-р сар 15-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний соёл иргэншилийн түүхэн хугацаанд эмэгтэй хүний нарийн гоолиг бэлхүүс, өргөн ташааг онцгой өндөр үнэлж ирсэн байдаг. Эрдэмтэн мэргэжилтнүүд ч үүнийг өнөөдөр онцлон баталж байгаа аж. Тухайлбал Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд өргөн ташаатай бүсгүйчүүдээс хамгийн ухаалаг охид хөвгүүд төрдөг гэдгийг баталжээ. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн бие галбирыг  гитар мэт хэмээн дүрслэх нь бий. Харин өргөн ташаа бол тухайн эмэгтэйн эрүүл чийргийг харуулж байгаа бөгөөд холестерины түвшин маш бага, организмд орсон чихрийг сайн боловсруулдаг учраас чихрийн шижин өвчинд нэрвэгдэх нь ховор байдаг аж. Эрдэмтдийн онцолж байгаагаар, өгзөгний тойрог хэдий их байх тусам бие организмд бодисын солилцоо онцгой эрчимтэй явагдаж байгааг илтгэдэг байна.

Чухам энэ үзүүлэлтээс шалтгаалж ухаалаг хүүхэд төрөх эсэх нь шууд хамааралтай. Харин биеийн доод хэсгээр таргалсан, жин ихтэй бүсгүйчүүдэд энэ нь хамааралгүй гэнэ. Тиймээс гитар мэт галбиртай бүсгүйчүүдийг сод ухаантнуудын эх гэж шууд ойлгож болох юм байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.