Сонгинотой махан бөмбөлөгний жор

2017 оны 10-р сар 08-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Хэрэв та найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хөдөө гадаа аялал зугаалгаар явах гэж байгаа бол бид танд амттай сайхан шарсан махтай хоолыг санал болгож байна. Энэхүү хоолыг бэлтгэхэд маш энгийн бөгөөд үр дүн нь таны хүссэнээс ч илүү гайхалтай.

Ингээд “Сонгинотой махан бөмбөлөг” хоолны жорыг хүргэж байна.

Орц: 2 ширхэг сонгино, 0.5 кг үхрийн татсан мах, 1 уут бекон буюу гахайн утсан мах, 1/4 аяга шоо хэлбэртэй хэрчсэн сонгино, 1/4 аяга хэрчсэн яншуй, 1/4 аяга хэрчсэн мөөг, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага амтлаг кетчуп, 1 цайны халбага шар буурцгийн сүмс, 1/4 аяга талхны үйрмэг, 1 шил шорлогны /барбекю/ сүмс

Та хоолоо хийж эхлэхийнхээ өмнө шарах шүүгээгээ 220°C-д халаасан байна. Сонгиноо цэвэрлэн үе давхарга бүрээр нь салган хамгийн том “бөмбөлөг”-ийг нь авч, үлдсэнийг нь шанзандаа хийхээр бэлтгэн шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Үхрийн татсан махаа хэрчсэн сонгино, яншуй, мөөг, элсэн чихэр, амтлагч, талхны үйрмэг зэрэгтэйгээ холиод сайтар хутгаж базна.

Салган авсан сонгинодоо тааруулж шанзнаасаа хэвлэж аваад сонгиноор гадуур нь бүрхэнэ. 1 ширхэг бөмбөлөг хэлбэртэй сонгинотой махандаа 3 ширхэг гахайн утсан мах байхаар тооцож гахайн утсан махаараа орооно. Бэлэн болсон бөмбөлөгөө бутраахгүйн тулд шүдний чигчлүүр ашиглана. Дараа нь бөмбөлөгөө халаасан шарах шүүгээндээ 220° C-д 40 минутын турш шарна. Мөн барбекю сүмсээ хийн дахин 5 минут шарахад таны хүлээж буй гайхалтай, амттай хоол бэлэн болно.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.