А.Жоли Афганистаны дайныг эсэргүүцсэн кино хийнэ

Twitter Print
2015 оны 08-р сар 14-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Холливудын алдарт жүжигчин, НҮБ-ын элч А.Жоли “Тэжээгч” гэдэг нэртэй  киноны найруулагчаар ажиллах гэж байна. Канадын зохиолч Д.Эллисийн романаар сэдэвлэн бүтээх уг кино 2017 онд олны хүртээл болох аж. Зохиолын утга санаа нь 11 настай афган охин эцгийгээ Талибуудад баривчлагдсаны дараа гэр бүлээ хэрхэн тэжээж буй тухай өгүүлнэ.

Өнөөдөр Ойрхи Дорнод дэлхийн халуун цэгүүдийн нэг хэвээр байгаа. Афганистан, Пакистан, Сири зэрэг улсуудад зэвсэгт халдлага, дэлбэрт огт зогсдоггүй. Гэтэл энэхүү аймшигт үйл явдлын золиос болж буй хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд байдаг аж. Үүнийг эсэргүүцэж, дэлхий нийтийг энх тайванд уриалхад дээрх бүтээл үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн уран бүтээлчид үзэж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.