Стресс тайлах жор

Twitter Print
2018 оны 03-р сар 30-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бvх юм утгагvй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгvй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгvй, ямар ч мэдрэмжгvй, уурлаж бухимдсан, хvйтэн хөндий нэгэн болгодог. Стресс хэдий чинээ удаан vргэлжинэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчтөн хэвээрээ л.

Энэхүү дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцэхээсээ илүү үндсэн шалтгааныг олж, vvр уурхайг нь устгах нь чухал юм. Стресс үүсэх, стрессэнд орох шалтгаан, тvvний явц зэрэг нь хvн бүрт харилцан адилгүй байдаг. Одоохондоо энэ бүгдэд тохирсон ганц, төгс арга хараахан бий болоогүй байгаа билээ.

Зарим нэг хүн уурлаж, уйлж, бухимдаж байгаад тайвширдаг байхад, зарим нь архи ууж, дуугаа хурааж, эсвэл хэн нэгэнд ярьж, эсвэл ямар нэг юм хийх гэх мэтээр стрессээ тайлдаг. “Зуу татах”, кофе, эм ууж стрессээ тайлах арга нь олон сөрөг үр дагаварыг агуулан хүний эрүүл мэндэд хортой юм.

Архийг стресс тайлах аргаа болгосноор дараах сөрөг байдал үүсдэг:

Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл, хариу vйлдэлийг бодитой зохицуулж байсан үйл явц тасалдах, самуурах

Хараат байдал бүрдэх

Оюун ухааны чадамж буурах

Шинэ бэрхшээлт асуудал үүсэх

Архиар стресс тайлах нь огт хэрэггүй зvйл үү гэвэл бас ч тийм биш юм. Архи нь хамгийн үр дүнтэй урт удаан хугацаанд стрессийг намдаадаггvй. Хэрвээ архиар намдаахаар болвол тунг нь тааруулах хэрэгтэй.

Эрэгтэй хүн хоногт тунг 3 удаа, эмэгтэй хүн 2 удаа хэрэглэж болно. /Жич: 1 тун гэдгийг шилэн аягаар нэг дарс, эсвэл нэг хундага эсвэл 250-300 грамм шар айраг байж болно/

Стрессээс ангижрах хамгийн оновчтой хүчирхэг арга бол хүний ухамсар юм.

Хvн бүр л стресст өртөж, сэтгэл зvйн хямралд орж байдаг учир хамгийн гол нь ухамсараа залж удирдаж чадвал стрессийг удирдан даван туулж чадах болно. Ер нь хүн гэдэг амьтан өөрөө сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлт хувиралтанд оршин амьдардаг болохоор үргэлж эерэг сэтгэлийн хөдөлгөөн дунд амьдарна гэж vгvй. “Та хайр дурлал, ажил төрөл, найз нөхөд, гэр бүлийн байдлаасаа болж стресст орж байсан уу?” гэж асуухад “үгүй” гэж хариулах хүн олдохгvй биз ээ.

Стресст орсон vед стрессээс гарах аргыг хvн бүр тэр болгон мэддэггүй. Ингээд стресснээс гарах, стрессийг эмчлэх энгийн хэдэн жорыг толилуулъя.

Шалтгааныг устга

Шалтгааныг устгахын тулд жишээ нь та ажлаасаа болж, их стресст ордог гэвэл, таныг таарамж муутай даргыгаа буудаж, ааш муутай нарийн бичгийн амыг скочд гэсэн vг биш юм.

Та ажил дээрээ

• Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.

• Өөрийн хvч, толгой хvрэхгvй ажлаас татгалзаж, “үгүй” гэж хэлж сур.

• Онцын хэрэггүй л бол телевизээр гарч байгаа бvхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.

• Vнэхээр ажил чинь таалагддаггvй бол ажлаасаа гар.

• Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бүү хvлээлгэ.

• Хийж амжаагvй, чадаагvй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.

Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно.

1. Бүтэх зүйлийн араас бүү хөөцөлд /Хүрч болохуйц зорилго тавь/

2. Өөртөө үргэлж инээмсэглэл бэлэглэ /Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хүлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжvvлэх хэрэгтэй.

3. Бусадтай хуваалц /Сайн хоолло:Бие махбодод хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн, чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно./

4. Хэн нэгэн чамд хэдий муу хандана, чи төдий чинээ сайн ханд.

5. Бусдыг ялгаваралгvй нөхөрлө.

6. Бие биенээ уучил

7. Стрессээ гадагшлуулж, сэтгэл зvрхээ онгойтол ярь /шалихгvй юмыг дэвэргэж бvv шанал/

8. Эв найрамдалтай бай

9. Хайрлаж хvндэлдэг хvмvvстэйгээ өнгөрvvлсэн мөч бvрийг нандигна

10. Өөртөө итгэлтэй бай /Гадаад төрхөө өөрчлөх нь хvнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрvvлдэг.

- Үснийхээ засалтыг өөрчил.

- Шинэ хувцас худалдаж ав.

- Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.

- Бүх биендээ массаж хийлгэ.

- Үнэртэй усаа соль.

- Хамгийн гол нь амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай. Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл/

11. Сул дороо нэгнээ хvндэл

12. Хааяа амарсан шиг амарч сур. /Та vнэхээр амарсан шиг амрахыг хvсэж байвал, гар утсаа салгаад, бvхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л асуудлуудыг толгойноосоо бvр мөсөн авч хая. Та удахгvй эргээд л тэдэн дээр очно шүү дээ.

- Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бүрдүүлээд сагс, волейбол, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагvй тогло.

- Ямар ч тэнхээгүй болтлоо сексд.

- Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийн эрхгvй нударга зангидам боевик эсвэл шар үс бостол жихvvцэх аймшгийн кино үз гэх мэтчилэн өөрийнхөө чадах, дуртай бvхнээ улайран хий./

13. Өөртөө чөлөөт цаг гарга /Караокед орох, интернэтээр аялах хотоос гадагш салхинд гарах, бааранд суух мөн найз нөхдийнхөө урилганд та “Явах уу, байх уу..”хэмээн эргэлзэж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та vнэхээр л хvсээгvй бол эргэлзэхгүй шүү дээ. Тэнд танд арай л өөр байх болно./

14. Эрсдэлийг урьдчилан тооц /Ажлаа төлөвлөж сур/

15. Амьдрал мөнгөн дээр тогтдоггvй

Стационарын сургалтын арга зүйч С.Хишигдалай

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.