Оросын банкуудыг олон улсын төлбөр тооцооны системээс хасаж, зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Twitter Print
2022 оны 03-р сар 03-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Олон улсын төлбөр тооцооны SWIFT систем энэ сарын 12-ноос ОХУ-ын 7 банкийг системнээсээ хасахаар болсноо мэдэгджээ. 

Энэ 7 хоногийн эхээр барууны орнууд Оросын гол банкуудыг олон улсын төлбөр тооцооны системээс хасахыг санал нэгтэйгээр дэмжсэн билээ. 

SWIFT олон улсын төлбөрийн системийг дэлхийн 200 гаруй улсын хэдэн мянган санхүүгийн байгууллагууд ашигладаг юм. 

Fitch үнэлгээний агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг "BBB" - с "B" болгон бууруулж, эдийн засгийнх нь салбарын эсрэг тогтоосон олон тооны хориг арга хэмжээ Москвагийн зээлээ эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. 

Дэлхийн банк "Украины ард иргэдийн эсрэг түрэмгийлэл"-тэй холбоотойгоор  ОХУ болон Беларусь дахь бүх төсөл хөтөлбөрүүдээ зогсоохоор шийджээ  

Украины нийслэл Киевийн метроны буудлуудад 15 мянга орчим хүн орогнож байгаа ба метроны буудлуудад иргэдийг  цэвэр ус, ариун цэврийн өрөө, хүнс, эм зэрэг шаардлагатай зүйлсээр хангаж байгаа аж. 

НҮБ-ын Хүний эрхийн комиссоос мэдээлснээр ОХУ Украин руу довтолсон эхний 5 өдөрт 227 жирийн иргэн амиа алдаж, 525 иргэн шархджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.