Цахим сүлжээгээр эм бүү худалдан аваарай

Twitter Print
2015 оны 08-р сар 13-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм, эмийн бэлдмэлийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм эмийн бэлдмэлүүд илэрсэн байна. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхыг анхаарууллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.