Зүрх судасны өвчтэй болон даралт ихтэй хүмүүсийн анхааралд

Twitter Print
2015 оны 08-р сар 13-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

-Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна.

 -Тогтмол зөгийн балтай тууримын (редька) шүүс, шинэ байцааны шүүс уух, алим идэх нь судас хатуурахаас (атеросклероз) урьдчилан сэргийлнэ. Судасны хатууралтай бол зөгийн балтай хүрэн манжин, үхрийн нүд аньс тонхуу /хрен/, сонгино далайн байцаа, гич /горчица/, цоохор майлз /сельдерей/, улаан лууван ахуй идэж байх хэрэгтэй.

-Судас нарийсахад зөгийн балыг бүхэлдээ түрхэж иллэг хийн арьсыг “татна”. Эмчилгээний курс нь 4-6 сар.

-Зүрх судасны тогтолцоог сэргээхийг тулд 5 хоолны халбага ямар ч хамаагүй нялх шилмүүсийг татаж, хагас литр ус хийгээд 10 минут зөөлөн буцалгаж, дулаан газар 6-8 минут идээшүүлээд шүүнэ. Өдөрт 4-5 удаа тал стаканаар ууна.

-Зүрхний ажиллагааг сайжруулахын тулд халгай, нохойн хошууны навч үндэс, улаан тэс /рябина красная/, долоогоно, бүрэлгэний /калина/ ханд тогтмол ууж байхыг зөвлөж байна. Эсвэл архи спиртэд дарсан хушга, гаймуу /пастушья сумка/ зэргийн хандыг хэрэглэж болно. Спиртийн хандыг өдөрт 3 удаа 20 дуслаар уудаг.

-Цусны даралт өндөр бол стаканд 1 хоолны халбага эрдэнэ шишийн гурил хийнэ. Дүүртэл нь халуун ус хийж шөнөдөө орхино. Өглөө өлөн элгэн дээрээ хутгалгүй зөвхөн шингэнийг нь ууна.

-Даралт ихдэх өвчинд гүзээлзгэнэ, үхрийн нүд зөгийн балтай хүрэн манжингийн шүүс, хальстай нь жигнэсэн төмс, цайны мөөг, алтан цэгцүүхэйн /зверобой/ ханд, элсэн чихэртэй хольсон нимбэг буюу жүржийг хальстай нь хамт иднэ.

-Цусны даралтыг буулгахын тулд даавуунд алимны цуу шингээгээд даралт хэвийн болтол хөлийнхөө уланд 5-10 минут тавина. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.