Windows 10 системийн хэрэглэгчид олширч байна

Twitter Print
2015 оны 08-р сар 13-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Windows 10 үйлдлийн систем худалдаанд гарч эхэлснээс хойшхи эхний хэдэн өдөрт 14 сая гаруй хэрэглэгчид худалдан авсан байна.

Windows хариуцсан дэд захирал Юсуф Мехди өөрийн компанийн албан ёсны блогт өгүүлснээр, ойрын өдрүүдэд энэхүү тоон үзүүлэлт хэдэн арав дахин нэмэгдэх магадлалтай байна гэжээ.  

Windows 10 өнгөрөгч долдугаар сарын 29-нд гарсан бөгөөд одоогоор бүх хэрэглэгчдийг хараахан хамарч амжаагүй байгаа аж. Тухайн үйлдлийн шинэ системтэй холбоотой ажилтнууд хоногт 24/7 горимоор ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдийг үйлдлийн системээ шинэчлэх явцыг дэмжин хэрэгжүүлж байна.

Microsoft-ын зүгээс шинэчлэлийг хүсэгчдийн урсгалыг зохицуулахын тулд ОС-ээ үе шаттайгаар шинэчилж байгаа юм байна. Эхний хэрэглэгчид буюу Windows Insider-ын хөтөлбөрт оролцогчдод техникийн урьдчилан харах хувилбар бүхий системийг  илгээн, дараа нь Get Windows 10 хавсралтыг татсан энгийн хэрэглэгчдэд апдэйт хүрэх аж.

Эх сурвалж: yahoo.com

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.