Юаний ханш дахин буурлаа

2015 оны 08-р сар 13-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Хятадын Ардын банк үндэсний валютаа доллартой харьцах ханшийг дахин 1.6 хувиар бууруулж байгаагаа лхагва гарагт мэдэгдсэн байна. Ингэснээр нэг доллар 6.33 юаньтай тэнцэх болжээ. Энэ нь 2012 оны есдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Хятадын Ардын банкны шийдвэрээр юанийн доллартой тэнцэх ханшийг сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээ буюу 1.9 хувиар мягмар гарагт бууруулж, нэг доллартой харьцах юанийн ханш 6.2290 болсон юм.

Юанийн ханшийг тооцоолох "аргачлалыг боловсронгуй тухай" шийдвэрийг гаргахдаа Хятадын гадаад худалдааны эерэг тэнцлийг, мөн бусад орны валюттай харьцах юанийн ханш чангарч байгааг харгалзан үзсэн болно гэж тус улсын Ардын банк мэдэгджээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.23.139) 2015-08-13 12:18
      • 0
      • 0

      Юань ханш нь уналаа гэсэн үг шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (116.41.198.69) 2015-08-13 11:10
      • 0
      • 0

      Oilgosongui

      Хариулах

    • зочин

      (202.170.68.19) 2015-08-13 09:29
      • 0
      • 0

      Юаны ханш сулрах биш эсрэгээрээ ам.долларын хагш руу дөхөж чангарч байгаа юм биш үү

      Хариулах