Шар тосны ид шид

Twitter Print
2018 оны 10-р сар 07-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шар тос нь хүний биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. А, Е аминдэм, антиоксидантаар маш баялаг байдаг. Антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэж, зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг гээд олон төрлийн ашигтай.

Шар тос хэрэглэх 10 шалтгаан

1. Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой байдаг.

2. Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.

3. Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.

4. Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

5. Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

6. Холестриныг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесрины түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.

7. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.

8. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

9. Үрэвслийн эсрэг. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.

10. Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.

Хэрэв та шар тос хэрэглэдэггүй бол хэрэглээд нэг үзээрэй.

www.hiub.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.124) 2016-07-26 21:40
      • 0
      • 0

      Яаж хэрэглэх вэ эдгээр сайн үр дүнг авахын тулд

      Хариулах

    • Баянаа

      (217.76.3.227) 2015-11-24 21:17
      • 1
      • 5

      Энэ олон сайн талууд дээр нэмээд хатиг гарсан уед хатгины суурийг тойруулаад турхээд хэдэн хором илээд огоорэй.Хатгинийхаа толгойд турхэж болохгуй шуу.Та хоромхон зуур овчин нь багасаж буйг мэдрэх болноо.Маш хурдан хугацаанд толгой нь хагарч илааршдаг Юм байна лээ.Оорийн туршлагаас бичсэн юмшуу.

      Хариулах

    • nar

      (122.201.22.120) 2015-08-27 22:29
      • 0
      • 3

      биен дэхь бактер устгадаг гэсэн

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.203) 2015-08-21 11:17
      • 1
      • 3

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.120) 2015-08-14 20:15
      • 1
      • 3

      Shar tosoo turhad yaj heregleh ve?

      Хариулах