Газрын тосны үнэ буурч магадгүй

Twitter Print
2015 оны 08-р сар 12-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор ирэх онд Иран улс газрын тосны зах зээлд эргэн ирэх төлөвтэй байна. Хэрэв ийм үйл явдал болбол газрын тосны түүхий эдийн үнэ 10 ам.доллараар буюу ойролцоогоор 21 хувиар буурах магадлалтай аж. Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээ хүчин төгөлдөр болж, тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцалснаар зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт өдөр тутам нэг сая баррель, цаашид ч нэмэгдэх боломжтойг Дэлхийн банкны цахим хууданд нийтэлсэн шинжээчдийн дүгнэлтэд бичсэн аж.

Мөн ирэх есдүгээр сард нийлүүлэх үнэтэй маркийн газрын тосыг нэг баррелийг нь 50.4 ам.доллараар арилжихаар болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.