Сүүлчийн төрсөн өдөр

Twitter Print
2015 оны 08-р сар 12-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Лайла Мэй Шоу - хөөр баяраар дүүрэн бяцхан охин. Таван настай энэ хөөрхөн охин үеийнхнээс огтхон ч ялгагдахгүй, өдөр тутмынхаа төгсгөлгүй их ажилд дарагдсаар, оройхон гэхэд "давсандаа явна". Гэвч хорт хавдар түүнд хорвоогийн гайхамшгийг бүрэн дүүрэн өгсөнгүй. Гурван жил тэмцсэн боловч харамсалтай нь үр дүн гарсангүй.

Харин саяхан түүний төрсөн өдөр тохиожээ, гэхдээ сүүлчийнх. Эцэг эх нь энэ төрсөн өдрийг хэзээ ч мартагдахааргүй онцгой тэмдэглэхийг хүссэн байна. 

Энэ бяцхан амьтны бие цаашид химийн эмчилгээ дийлэхгүй гэж эмч нар үзсэн учраас арга буюу эмчилгээг зогсоожээ. Тэгээд ч зол таарвал Талархлын баяр хүргэж магадгүй гэсэн байна. 

Эцэг эх нь охиныхоо төрсөн өдрийг мартагдашгүй тэмдэглэхийн тулд Facebook-т түүний элэг эмтрэм түүхээс тавьж, тусгай бүлэг зохион байгуулсан аж.

Райан, Хайди нарт орон нутгийн бизнесмэнүүд болоод сайн дурынхан, жирийн олон тусалж, долдугаар сарын 31-нд төрсөн өдрийг нь онцгой өргөн дэлгэр тэмдэглэжээ. 

Бяцхан охин сургууль төгсөлтийн үдэшлэг, хуримынхаа ёслолд оролцох хувьгүй учраас мэдээж, төрсөн өдрийн арга хэмжээнд тэр бүх үйл явдлуудыг багтааж өгсөн байна.

Энэ онцгой баяр ёслолын бүх зардлыг Америкийн өнцөг булан бүрээс гар сунгасан өргөн олон гаргасан байна.

Төрсөн өдөр дээрээ Лайла Үнсгэлжин охин болон хувирсан бол эргэн тойронд нь бүгд Диснейн гүнжүүд хуран цугласан байв. 

Эцэг нь охиноо хуримын бүжигт урьж түүний амьдралдаа үзээгүй сайхан мэдрэмжийг өгсөн гэнэ. 

«Та бүхэн бидэнд туслаагүй байсан бол бид охиныхоо төлөө гурван жил тэмцэж, энэ олон хүн цугласан төрсөн өдрийг нь тэмдэглэж чадахгүй байлаа. Та бүхэнд маш их баярлалаа. Энэ бүхэн бяцхан охинд баяр хөөр бэлэглэсэн онцгой үйл явдал байлаа » хэмээн охины эцэг Райан нулимс унаган өгүүлж байв.

Харин охин энэ үед инээмсэглэж байлаа. 

Bryce Jenkinson

Эх сурвалж: marketium.ru

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.