
Италийн уран бүтээлч Мауризио Каттеллийн “Инээдмийн жүжигчин” бүтээл орон нутгийн цагаар энэ сарын 6-нд Америкийн далайн эргийн Миамид болсон Art Basel урлагийн үзэсгэлэнд тавигдсан байна.
Хачирхалтай нь, эл бүтээл ердөө саарал өнгийн скоч, ганц ширхэг бананаас бүрдсэн байх бөгөөд санаанд оромгүй өндөр үнээр зарагдсан аж. Тодруулбал, 120 мянган ам.доллароор буюу монгол мөнгөөр үнэлбэл 327 сая төгрөгөөр зарагдсан нь гайхмаар зүйл болжээ.
Г.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.