Хортой лийр ба аяга /Япон ардын үлгэр/

Twitter Print
2018 оны 05-р сар 07-нд 18:38 цагт
Мэдээний зураг,

Нэгэн тосгонд жижигхэн сүм байдаг байжээ. Сүмд нэгэн ламтан өөрийн шавь ламхайн хамтаар сууна. Цэцэрлэгт нь ганц ширхэг лийрийн мод байдаг бөгөөд таван ширхэг жимс гарч гэнэ.

“Хөөх, гоё болсон байна, гоё болсон байна шүү. Боловсорч гүйцэхээрээ амттай сайхан лийр болохоос гарцаагүй” гэж ламтан баярлана. Хорхой шавж идэхээс сэргийлж боловсорч буй лийрээ цаасан уут углан хамгаалж, эрүүл саруул бойжуулж байлаа. Лийр аажим аажмаар томорсоор уут урагдан жимс улам боловсрон бөнжийнө. 

Нэгэн өдөр ламтан гэнэтийн ажлаар гадагшаа явах болов. Гэвч лийрэндээ санаа зовоод манаач ламхайд ийн хэлж гэнэ. “Ламхай, нааш ир ээ. Энэ цэцэрлэгийн лийр хортой учраас ерөөсөө авч идэж болохгүй шүү.  Хэрэв чи лийрнээс идвэл гарцаагүй үхнэ, за юу” гэв.

-"За ойлголоо, ламтаан. Аян замдаа сайн яваарай” гээд ламхай бөхийн ёсолж ламтанг үдэв.

Ганцаараа үлдсэн ламхай цэцэрлэгт очоод хулсан саваагаар лийрийг хатгаж үзэв. Лийр цаасан уутыг уран томорсон байв. Маш амттай харагдаж, үнэр нь хамар цоргих тул ламхай бүр идмээр санагдаад, "хорхой нь гозгоноод" ерөөсөө болж өгдөггүй гэнэ. Ламхай хулсан саваагаар хатгаж үзэж байтал нэг том лийр газарт под хийн унав.

-Яанаа... Ламтан хортой лийр учраас идэж болохгүй гэж хэлсэн байдаг. Гэвч жимс сайхан үнэр ханхлуулан бөнжийгөөд маш амттай харагдаж байсан учир бүр тэсэхээ байлаа. Нүдээ аниад нэг хазлаа, хоёр хазлаа, тэгснээ бүр том томоор нь шуналтай гэгч нь хазаж, үмхлэн идэж дуусгав. 

-“Хөөх, яасан амттай юм бэ. Гоё амттай байна шүү” гэв. Гүйцэд боловсорсон лийр чихэрлэг шүүслэг, юутай ч харьцуулашгүй амттайгаас амттай байлаа. Ламхай хорхойсч байгаад нэгийг идчихсэн байлаа. Гэтэл хоронд хордсонгүй, бас үхсэнгүй.

-“Ламтан намайг идэх вий гээд хортой гэж худал хэлснээс гарцаагүй” гэж ламхай бодоод дахин нэгийг тоншин унагаж идэв. Маш амттай байсан болохоор дахиад нэг, дахиад нэгийг гэж ар араас нь унагаж идсээр байгаад хамгийн сүүлийн тав дахь лийрийг унагаж идлээ. Ламхай нэг сэхээ ороод харвал таван лийрийг бүгдийг нь идэж орхижээ.

Ламхай одоо л сандарч, “Яанаа, баларлаа шүү, ламтан ирээд маш их уурлах байх даа” гээд санаа зовон сэтгэл нь түгшив.

Ламтан ирэх цаг ойртсоор л байлаа. Тэгтэл ламхайд нэгэн бодол төржээ. Ламхай ламтны өрөө рүү гүйн орж ламтны хайртай аягыг газарт унаган хагалж, шүлсээ нүднийхээ ойр орчимд сайтар түрхэн хэд сайн нухлаад уйлсан байдалтай болов.

Ламтан ирлээ.

-“Ламхай наашаа хүрээд ир ээ, юу ч болоогүй биз?” гэж хэлэнгээ гэртээ явж ортол ламхай хананы буланд суугаад мэгшин уйлж байлаа.

-“Хөөе, чи яагаа вэ? Яагаад уйлаад байгаа юм бэ? Ганцаараа уйдаад бас айгаад уйлаа юу? Хөөрхий дөө” гэж ламтан хэлээд толгойг нь илсэнд, ламхай толгой сэгсрэн уйлангаа ийн хэлэв.

-“Үгүй ээ. Тийм биш ламтан минь. Уйтгарлаад уйлсан юм биш. Таны хайртай аягыг угаах гэж байгаад унагаагаад хагалчихлаа. Тэгээд ….” гэв.

-“Юу, миний  хайртай аягыг уу?….”

Газарт хагараад хэдэн хэсэг болсон ламтны хайртай аяга харагдана.

“Өршөөгөөрэй, үхэж гэмээ цайруулъя гэж бодоод….” гэж ламхай хэлэв.

-“Тэгээд би цэцэрлэгийн хортой лийрнээс нэгийг авч идсэн ч үхсэнгүй. Бүр хоёрыг идсэн ч үхсэнгүй. Бүр тавууланг нь идээд ч би үхсэнгүй. Одоо яавал дээр вэ гэдгээ мэдэхгүй байна” гэв.

-“Өө, тэр таван ширхэг лийрийг бүгдийг нь аваад идчихсэн юм уу?” гээд ламтан уурлан ламхайн хонго руу нэгэнтээ алгадаад цаашаа юу гэхээ мэдэхгүй гацаж гэнэ.

Япон хэлнээс орчуулсан::

 

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (103.57.93.11) 2016-01-28 17:09
      • 0
      • 0

      hun hudlaa helvel sain ur dun garahgui gedgiig surgaj bgaa yum bishuu, meht mehendee gedeg dee

      Хариулах

    • zochin

      (103.57.92.109) 2015-12-20 18:55
      • 0
      • 1

      goy ulger bn

      Хариулах

    • zochin

      (122.201.21.96) 2015-09-18 18:47
      • 0
      • 2

      tertee tergui bolovsorch guitssen liiriig bagsh lam n yagad hortoi bitgii ideerei gsn yum bol.. 1ra ideh ideh bsiin boluu.. esul oor yamar neg yumand heregleh gj baisnuu.. zgr l lamhain liir idsen tuhai yumu?? yag yu heleh gd bgan enengeeree ntr gd uurlaad bhguyu haha

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.95) 2015-08-11 21:29
      • 0
      • 8

      Ха ха. Ёстой хөөрхөн аргалсан байна.

      Хариулах